UBLife Logo
Хөгжим

Женнигийн “Mantra” дуунд KBS хориг тавилаа

Женнигийн “Mantra” дуунд KBS хориг тавилаа

BLACKPINK хамтлагийн Женнигийн “Mantra” дууг KBS телевиз дамжуулахгүй хориг тавьжээ. Энэ сарын 23-нд тус телевиз албан ёсны мэдэгдэлдээ “Дамжуулах контент, нэвтрүүлгийг шалгах дүрмийн дагуу шалгалт хийхэд тус дуу нь далд сурталчилгаа хийсэн нь тогтоогдсон. Брэндийн нэр дурдагдаж байгаа нь хууль зөрчсөн хэрэг. Хэрэв зарим үгээ өөрчилж хасвал, дахин шалгаад нэвтрүүлж болох юм.  “Mantra” дуунд Land Rover Defender, In-N-Out Burger брэндийн нэр гарч байна” гэсэн байлаа.

Харин дуучны харьяа агентлагаас дууны үгийг солихгүй гэдгээ хариу мэдэгдлээ. Дотооддоо шүүмжлэлд өртсөн ч “Mantra” олон улсын Billboard, Spotify чартад эрчээ авсаар байна.

Мөн ижил шалтгаанаар өнөөдөр нээлтээ хийх ёстой Jaehyun-ий “Unconditional” дуу ч хоригт өртлөө.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.