UBLife Logo
Хөгжим

J-Pop ертөнцөөс K-Pop ертөнцөд ирээд Од болсон охид

J-Pop ертөнцөөс K-Pop ертөнцөд ирээд Од болсон охид

Япон орон цагтаа Азийн поп хөгжмийг тэргүүлж, солонгос, хятад үзэгчид Наран орны дуучдыг бишрэн шүтдэг байсан. Солонгос дуучид орлого олохын төлөө япон хэл сурж, Японы тайзанд гарахыг мөрөөддөг байлаа. Гэвч цаг эргэж, одоо эсрэгээрээ япон дуучид БНСУ-ын хамтлагт элсэхийг эрмэлздэг болсон байна. Ингээд сүүлийн хэдэн жилд J-Pop салбараа орхиод K-Pop ертөнцөд ирж, амжилт олсон япон дуучдыг танилцуулья.

1. Sooyoung

K-pop хөгжмийн домогт Girls’ Generation хамтлагт гялалзахаасаа өмнө R&C Japan Ltd агентлагийн Япон-Солонгосын “Route 0” хамтлагийн гишүүн байлаа. J-pop-ийн туршлага нь түүнд Өмнөд Солонгост амжилт олоход их тус болсон нь гарцаагүй.

2. Sakura

LE SSERAFIM хамтлагийн Сакура нутагтаа байхдаа маш нэр хүндтэй HKT48, AKB48 хамтлагуудад дуулж, замналаа эхлүүлж байсан билээ. Дараа нь IZ*ONE хэмээх төслийн хамтлагт орж, Ази даяар алдартай болсон түүхтэй.

3. Ruka

BABYMONSTER (YG Entertainment агентлагийн шинэ хамтлаг) хамтлагийн авьяаслаг рэп дуучин тэрээр 2017 онд Японы Shibu3 Project айдол хамтлагт орсон. 2018 онд Японыг орхиж, БНСУ-д иржээ.

4. Tsuki

Billlie хамтлагийн Цүки Японд 7+ME LINK хамтлагийн дуучин байв.

5. Hitomi

Хонда Хитоми бол IZ*ONE, AKB48 хамтлагт байсан дуучин. Саяхан SAY MY NAME шинэ к-поп хамтлагийн ахлагчаар томилогдсон. Үнэхээр хамтлагаа дагуулж байгаа од.

6. Yuna

CSR хамтлагийн Юна БНСУ-д ирэхээсээ өмнө Японы Harajuku Dreammate хамтлагт байлаа.

7. Hikaru

Kep1er хамтлагийн Хикаругийн тайзны нэр нь Хикарун. Цагтаа Японд “+GANG” хамтлагт дуулж явсан уран бүтээлч. Гэхдээ K-pop ертөнцөд илүү гялалзаж байгаа.

8. Shana

LAPILLUS хамтлагийн ахлагч Шана Осака хотын “SO.ON Project” гэдэг J-pop хамтлагийн гишүүн байв. Удирдан дагуулах чадвар нь K-pop-д улам хөгжсөн.

9. Honey Popcorn

Honey Popcorn охидын хамтлагт дөрвөн япон охин бий. Үүнээс гурав нь Японы алдартай хамтлагийн гишүүн асан гэж байгаа. Моко Эбисүгийн “Bakusute Sotokanda Icchome”, Юа нь “Sexy-J”, харин Сара “Bitter Chocolate” хамтлагт байжээ.

10. Juri

Rocket Punch хамтлагийн энэ охин Японы алдарт AKB48 хамтлагт 2011-2019 онуудад чухал гишүүн нь байлаа.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.