UBLife Logo
Хөгжим

Инчон нисэх буудал алдартнуудын тусгай гарцтай болно

Инчон нисэх буудал алдартнуудын тусгай гарцтай болно

БНСУ-ын олон улсын Инчон нисэх буудал олны танил алдартнуудыг ирэх, гарахад нь зориулан тусгай гарц нээхээр бэлтгэл ажилдаа оржээ. Нисэх буудлаас урлаг соёлын агентлагуудад илгээсэн бичигт “Хүмүүс хэт олноор бөөгнөрөх, цугларах, гэмтэл бэртэл авах эрсдэлийг багасгах үүднээс бид олны танил хүмүүс, уран бүтээлчдэд тусгай гарц нээхээр ажиллаж байна. Шинэ гарц 2024 оны аравдугаар сарын 28-наас ажиллаж эхлэх тул агентлагаас өмнө нь ашиглах хүсэлт гаргасан байх ёстойг анхааруулж байна. Солонгос уран бүтээлчдийн нэр хүнд өсөн нэмэгдсэнээс тэднийг гадаад явах, гаднаас ирэхэд нисэх буудалд олон тооны фэн цугларч, бусад зорчигчдод хүндрэл учруулж байна. Та бүхнээс фэн клуб, байгууллагуудад хандан нисэх буудалд олноор цугларахгүй байхыг сануулахыг хүсэж байна” гэж дурдсан байлаа.

Нисэх буудалд алдартнуудыг тоссон фэнүүд, эсрэгээрээ тухайн алдартны бие хамгаалагчдын үйлдэл олны анхаарлын төвд ороод байгаа. Өнгөрсөн долоодугаар сард жүжигчин Пён У Сокийн хамгаалалт хэт “хичээж” ажиллан, Пёныг огт танихгүй гадаад, дотоодын зорчигчдын аюулгүй байдалд халдсан юм. Тэд нисэх буудлын хаалгыг хааж, ирсэн хүмүүсийн нүүр лүү гэрэл тусган, тасалбарыг нь шалгаж байсан. Нисэх буудлын цагдаагийн албанаас тус жүжигчний бие хамгаалагч хоёр хүнийг эрхээ хэтрүүлэн ашигласан хэргээр баривчилсан билээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
1
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.