UBLife Logo
Кино

“The Penguin” цуврал дэлхий нийтийг байлдан дагуулах болсон 8 шалтгаан 

Б.Энхжин
Б.Энхжин
“The Penguin” цуврал дэлхий нийтийг байлдан дагуулах болсон 8 шалтгаан 

1.Туслах дүр гол дүр болон гялалзах мөч 

Энэ цувралд бид Batman-ийн хамгийн зальтай, ухаалаг дайснуудын нэг Пингвин  буюу Освальд Кобблпотын амьдралаар аялцгаана. Түүний хэрхэн өөрийн заль  мэх, хорон санааныхаа ачаар жирийн нэгэн жолоочоос Готам хотын гэмт  хэргийн ертөнцийн хаан болж буйг зөвхөн The Penguin цувралаас л үзэх  боломжтой. 

2.Бидний мэдэхгүй Готам хот 

Batman-ийн кинонуудад болон 2014 онд нээлтээ хийсэн “Готам” цувралд тус  хотын хар бараан, шөнийн амьдралыг л ихэвчлэн дүрсэлж харуулдаг бол “The  Penguin” цувралаас илүү гэрэл гэгээтэй, өдрийн цагаар болох үйл явдлуудыг  үзэх нь илүү бодит мэдрэмжийг үзэгчдэд өгнө.

3.Batman-ийн фэнүүд үзэхээс өөр сонголтгүй 

Энэхүү цуврал нь 2022 онд үзэгчдийн хүртээл болсон "Batman" киноны  төгсгөлөөс 7 хоногийн дараах үйл явдлыг харуулна. Харин 2025 онд гарах  “Batman 2” кинонд “The Penguin” цувралын үйл явдлаас хойшхи цаг хугацааг  харуулах ажээ. Тиймээс Batman-ийн үнэнч фэнүүдийн хувьд зайлшгүй үзэх  ёстой цуврал мөнөөс мөн билээ. 

4.Өндөр үзэлт + өндөр үнэлгээ 

“The Penguin” цуврал нь яг одоо HBO сувгаар цацагдаж буй хамгийн өндөр  үзэлттэй цуврал бөгөөд нийт 49 орноос 44-т нь тэргүүлж, 10/8.8 буюу маш  өндөр үнэлгээг үзэгч, шүүмжлэгчдээс аваад байгаа билээ. Үүнээс үүдэн DC гийн фэнүүд энэ 10 сард мөн нээлтээ хийсэн Joker: Folie à Deux киноны  үнэлгээтэй харьцуулж, meme хүртэл хийгээд эхэлсэн байна.

5. Колин Фарреллийн эргэн ирэлт 

Жүжигчин Колин Фаррелл Пингвиний дүрийг бүтээж байгааг мэдсэн үү?  Түүнтэй хамтран тоглож буй жүжигчид хэлэхдээ: “Зураг авалтын үеэр түүнийг  Колин Фаррелл гэдгийг ор тас мартчихсан байсан. Тэр үнэхээр цоо шинэ өөр  хүнийг бий болгож чадсан” хэмээн дурдсан байна. Түүний гайхалтай  жүжиглэлт, санаанд оромгүй хувиралтыг харахыг хүсвэл “The Penguin”  цувралыг Юнивишнийн HBO багцаас баасан гараг бүр сонгон үзээрэй. 

6. Шинэ, сонирхолтой дүрүүд 

Энэхүү цувралын гол болон туслах дүр бүрийн онцлог, зан араншин, дотоод зөрчлүүд нь цувралын хамгийн том шигтгээ болж өгсөн ба цувралын үйл явдалд  үүрэг гүйцэтгэхгүй, илүү нэг ч дүр байхгүй гэхэд хилсдэхгүй. 

7. Асуудал зөвхөн Пингвинд байгаа юм биш… 

Энэхүү цувралд зөвхөн эсрэг талын дүр хэрхэн хүчирхэгжсэн талаар бус түүний буруу замыг сонгох болсон шалтгаан, нийгмийн асуудлууд, сэтгэцийн эрүүл  мэнд зэрэг өргөн хүрээний олон асуудал хөндөгдсөнөөрөө онцлог. 

8. Энэ онд гарсан хамгийн шилдэг цуврал

Кино шүүмжлэгчид, үзэгчид, фэнүүд гээд дэлхий даяар “The Penguin” цувралыг  энэ онд гарсан хамгийн шилдэг цуврал хэмээн дуу нэгтэйгээр санал нийлж  байгаа билээ. Тус цувралын зохиол, өнгө аяс, зураг авалт, нүүр хувиргалт,  дүрийн сонголт гээд бүх зүйл үнэхээр л 10/10 оноо авахаар нямбай болж чадсан  юм. 

Хэрэв та “The Penguin” цувралыг үзэхийг хүсвэл Юнивишнийн HBO багцаас  үзээрэй. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.