АНУ-ын рэп дуучин, продюсер, жүжигчин, бизнес эрхлэгч гээд олон гуншинтай Шон Комбс одоо торны цаана сууж байгаа. Өнөөдөр тэр 55 насныхаа төрсөн өдрийг шоронд “тэмдэглэж” байна. Түүнийг хүний наймаа, хүчирхийлэл, мансууруулах бодис, айлган сүрдүүлсэн гээд маш олон хэрэгт буруутган, өнгөрсөн есдүгээр сарын 16-нд баривчилсан билээ. Одоогийн байдлаар түүний эсрэг 120 гаруй хүн гомдол гаргаад байгаа юм. Мөн 3000 гомдол шинээр хүлээн авсны зууг нь хэрэгт нэмэхээр шалгаж байгаа ажээ. Хэмжээлшгүй баян, эрх мэдэлтэй түүний урьд өмнө хэлж, ярьж байсан үгнүүд нь үнэхээр гэмт этгээд болохыг нь илчилж байсан ч бүгд анзаараагүй өнгөрөөжээ
Дидди юу хэлж байсан бэ?
Хэзээ ч, хэнд ч битгий бууж өг, цомгуудаа хүн болгон хүсэхээр хий.
Хип-хоп ертөнцөд үргэлж өрсөлдөөн байсаар ирсэн. Гэхдээ амь насанд аюултай болно гэж хэн ч бодож байгаагүй байх.
Bad Boy байгаагүй бол одоо клубт хэн ч оргилуун дарс өгөхгүй байлаа.
Ер нь би өөрийн уран бүтээлчидтэйгээ анхны харцаар дурлалцдаг.
Эхний мөчөөс л би Big бол миний сонсож байсан хамгийн шилдэг рэпер гэдгийг ойлгосон. Гайхамшгийн гэрч болж байгаа мэт санагдсан.
Хип-хоп төрөлд хамгийн олон хит сингл гаргасан нь би.
Өдөөн хатгасан хип-хоп төрхийг эсэргүү, дайсан дүртэй болгосон нь миний буруу.
Би өнөөдрийг хүртэл “Ялахыг хүсвэл томоор тогло” зарчмаар ажиллаж ирсэн.
Нэг өглөө сэртэл Шилдэг 10 дууны чансаанд миний 6 дуу орсон байхыг мэдсэн. Продюсерын хувьд би тэр үед дэлхийг эзэлсэн байлаа.
Би өс хонзонгоо авахыг хүссэн. Гэхдээ сайн утгаар нь.
Би шилдэг бүтээл л шаарддаг. Унтаж болохгүй. Хэрэв чи надад ажиллаж байвал над шиг л ажилла. Би хүн биш, би машин шиг ажилладаг.
Би чамайг ахын хувиар хайрладаг ч нууц амраг чинь болсон нь дээр санагдлаа.
Би амьдралдаа ийм айхтар, солиотой зүйл харж байсангүй.
Нар үүрд мөнх гэрэлтэхгүй. Гэхдээ мандаж байгаа цагт нь бид хамтдаа гялалзаж болно.
Бурхан та нарын талд байна. Бид бариандаа ойртох дөхсөөр. Та бүхэн юу ч хүссэн, зорьсон бүх юм Бурханы гарт байна. Та нар чадна.
Би үргэлж мөрөөдөмтгий байсан. Бусад хүүхдүүд тоглож байхад би “Янки” цэнгэлдэх хүрээлэнгийн чимээг сонсоод суудаг байлаа. Олон хүний орилох дуунд тэр үеэс дуртай болсон.
Та нар Гиннесийн рккордын номд Хамгийн тэнэг хүн төрөлд орохыг хүсдэг байх ёстой.
Ямар нэг зүйлийг маш их хүсэж байвал шаардлагатай тохиолдолд өөр муж, улс руу ч явж чаддаг байх хэрэгтэй.
Хар арьст эрэгтэй хүн бүхэн энэ нийгэмд хүчирхийлэлтэй тулгардаг. Би ч адилхан. Мөнгө та бүхнийг хамгаалж болно. Гэхдээ мөнгө та нарыг цагаан болгож чадахгүй.
Аялан тоглолтоос миний олдог бүх мөнгийг төсөөлөөд үз. Харин одоо намайг хэр томоор сэтгэдгийг төсөөл.
Хэрэв та мөрөөдлийнхөө араас хөөж байгаа бол хангалттай хурдан гүйхгүй байгаа юм биш үү. Хурдан гүй.
Би Backstreet Boys хамтлагийн фэн. Та нарын хийж байгаа юманд дуртай.
Чи бидний хийж байгаа зүйлийг хийх ёстой. Еврей нар шиг л бага багаар нь өрөөд бай.
Цаасны араас биш мөрөөдлийнхөө араас гүй.
Би ялах гэж ирсэн. Бүгд унтаж байхад би ажиллаж байдаг.
Та нар надад итгэх ёстой. Хэрэв би өөртөө итгэдэггүй байсан бол өдийд энэ өндөрлөгт хүрэхгүй байх байсан.
Миний тал нь хүн, тал нь хар тамхи.
Амжилт олохыг хүсвэл бага зэрэг галзуу байх хэрэгтэй.
Би нүдээ аниад мөрөөдөхөд ямар сайхан гэдгийг дамжуулмаар байна. Дараа нь нүдээ нээгээд мөрөөдлөө амьдралд хэрэгжүүлнэ.
Чи надад ямар үнэ цэнтэйг ямар ч үг илэрхийлж чадахгүй.
Обамаг засгийн эрхэнд аваачсан санал миний санал байсныг би мэдэрсэн. Ганц санал үлдээд байсан нь минийх байлаа.
Хэн ч миний бахархал, нэр төрийг авч чадахгүй. Хэн ч намайг зогсоож чадахгүй.
Бүсгүй чи бол миний насаараа хайж явсан эмэгтэй билээ.Чиний ачаар би амьдралыг ойлгосон.
Саудын Арабт байгаа ах эгч нартаа талархал илэрхийлье. Хэрэв боломжтой бол нисэх онгоцонд минь бага зэрэг тос явуулаач. Баярлалаа.
Мөнгө олсон бол наргиж цэнгэ, хүүхэнтэй болсон бол Хатан хаан мэт харьц.
Хамгаалалтаа дууд, Бурхандаа итгэсэн хэвээр бай. Дэлхий биднийх болно гэдгийг би амлаж байна.
Намайг хүчирхийлэлтэй холиоч, намайг үзэн ядалттай хутгаач. Би ялагдлыг тэвчдэггүй.
Би түүхэнд хамгийн шилдэг уран бүтээлч, бизнесмэн гэдгээрээ үлдэнэ. Би удахгүй Стивен Спилберг, Дэвид Геффен, Клайв Дэвис нарыг даван гарна.
Би цагаан хувцастай байхдаа амгалан тайван байдаг. Яагаад гэвэл би сэтгэл дотроо сахиусан тэнгэр юм.