Холливудын од жүжигчин Хлоя Грейс Морец анх удаагаа бэлгийн чиг хандлагынхаа талаар мэдэгдэл хийлээ. Энэ жил 27 настай Хлоя хэдэн жилийн өмнө Дэвид Бекхэмийн хүү Бруклинтай нэр холбогдож байсан билээ. Тэгвэл одоо түүний сонирхлыг эрчүүд татахаа больжээ.
Удахгүй болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Хлоя нэр дэвшигч Камала Харрисыг дэмжиж байгаагаа илэрхийлэхдээ ижил хүйстэн гэдгээ зарлалаа.
Тэрээр инстаграм хуудсаараа “Би Камала Харрист саналаа өгсөн. Энэ удаагийн сонгууль олон зүйлийг шийдэх болно. Би эмэгтэй хүний хувьд Засгийн газар миний биеийг захиран шийдэх эрхгүй гэж үзэж байна. Би болон миний эмч л энэ талаар шийдвэр гаргаж болно. Камала Харрис бидний энэ эрхийг хамгаалах юм. Би ЛГБТ байгууллагын эрхийг хамгаалах шаардлагатай гэдэгт ижил хүйстэн эмэгтэйн хувиар итгэж байна. Энэ улсад бидэнд хамгаалалт, эмнэлгийн тусламжид хамрагдах боломж хэрэгтэй байна” гэж бичжээ.
Хлоц анх удаа ижил хүйстэн гэдгээ мэдэгдэж байгаа ч өмнө нь хэд хэдэн удаа цуурхал гарч байсан. 2018 онд Хлоц модель Кейт Харрисонтой хэд хэдэн удаа романтик болзоонд явж, тэврэлдэн үнсэлцэж байгаад папараццид өртөж байсан. Жүжигчин бүсгүйн хоёр ах нь мөн ижил хүйстэн.