Ёочинч Пагма нь baroque, classical minimalism, worldwide жанраар хөгжимддөг Монгол уран бүтээлч юм. Түүний хөгжим виртуоз хийгээд тайвшруулах, меланхоли илэрхийлэмжтэй. Тэрээр Францын Strasbourg хотод сурч байх үедээ өөрийн дотоод мөн чанар, арга барилаа олсон билээ.
Тэрээр өөрийн анхны дижитал цомгийн нээлтийг 11 сарын 11-нд “Fat Cat Jazz Club“-д хийхээр болоод байна.
Хэрэв та бүхэн түүний уран бүтээлээс сонсохыг хүсвэл энэхүү клипийг заавал зүрх сэтгэлээ чагнан сонсоод үзээрэй.
Пагмын анхны цомог нь И.С.Бах, Г.Канчели, Ван Сэ, Цэн.Эрдэнэбат, Ш.Өлзийбаяр, Х.Алтангэрэл нарын зохиолоос бүрдсэн студи цомог юм. Гадаад бүтээлүүд нь Памгын өөрт нь хамгийн ойр буудаг, түүний ур чадвар, сэтгэлгээг шаарддаг. Харин Монгол бүтээлүүд нь монголын орчин цагийн хөгжмийн зохиолчдын охь дээж бөгөөд анх удаа ёочингоор бичигдэж цомогт орж буй нь энэ юм. Тус цомог нь ёочингоор хөгжимдөх арга барилд шинэ техник, уур амьсгал оруулж чадсан юм.