UBLife Logo
Спорт

ДБНХ легионер бөхчүүдийн эсрэг чанга арга хэмжээ авлаа

ДБНХ легионер бөхчүүдийн эсрэг чанга арга хэмжээ авлаа

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос тамирчдын гадаадад гарах, иргэншлээ солих асуудлыг хэлэлцэж, холбогдох дүрэм, журмыг чанга болголоо. Өөрөөр хэлбэл гадаад орны нэрийн өмнөөс барилдахад бараг боломжгүй болжээ. Энэ журам ОХУ-д сайнаар тусна гэсэн үг. Учир нь тус улсын дагестан бөхчүүд гадаадад гарсаар байгаа төдийгүй Оросын шигшээ багийн бөхчүүдээ ялдаг болоод байгаа. ОХУ-ын тамирчид олон улсын тэмцээнд орж чадахгүй хориг үйлчилсэн хэвээр байвал ихэнх сайн бөхчүүдээ алдах аюулд ороод байлаа.

Ингээд шинэ дүрмийн зарим заалтыг хүргэе.

-       Иргэншлээ солихын тулд шинэ эх орныхоо паспорттой байх ёстой. Өмнөх шиг виза үзүүлээд болдог байсныг өөрчилжээ.

-       Өмнөх улсынхаа төлөө сүүлийн удаа барилдсанаас хойш шинэ орныхоо багт барилдахын тулд 3 жил хүлээх шаардлагатай.

-       Давхар иргэншилтэй бөхчүүд сонгосон орондоо байнга оршин суудаг гэдгээ нотлох, мөн 10 жил дотор иргэн нь болно гэдгээ батлах ёстой.

-       Нэг улс нэг жилд нас үл харгалзан хоёр бөхийг л (эрэгтэй 1, эмэгтэй 1) эгнээндээ нэгтгэх боломжтой.

-       Иргэншил солих хүсэлтийг аравдугаар сарын 1-нээс 12 дугаар сарын 20-ны хооронд хүлээн авна. Хэрэв бүх нөхцлийг хангасан бол ирэх жилийнхээ нэгдүгээр сарын 1-нээс шинэ улсынхаа төлөө тэмцээнд орж болно.

-       Хуучин улсынхаа холбоонд төлбөр болон бэлтгэл сургуулийн нөхөн төлбөр төлнө.  

-       Тухайн улсын бөхийн холбоо жилд дээд тал нь эрэгтэй 3, эмэгтэй 3 бөхөд л гадаад оронд гарах зөвшөөрөл олгоно.  

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
1
0
0
0
0
2

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.