Норвегичүүд Үндэстнүүдийн “В” лигийн тэмцээний сүүлийн тойрогт Казахстаны шигшээг 5:0 харьцаатай буулгаж авлаа.
Эл тоглолтод Норвегийн шигшээ багийн бүх цаг үеийн шилдэг мэргэн бууч Эрлинг Хааланд замналынхаа 25 дахь хэттрикийг толилуулсан юм.
Тэрбээр Норвегийн шигшээ багийн өмнөөс дөрвөн удаа, “Манчестер Сити”-д 11 удаа, “Боруссиа Дортмунд”-д дөрвөнтөө, “РБ Лейпциг”-ийн төлөө 5 удаа, “Мольде”-гийн өмнөөс нэг удаа хэттрик бүртгүүлээд байна.
Хааланд Норвегийн шигшээ багийн төлөө 39 тоглолтод 38 гоол оруулсан нь энэ. Тэр тусмаа Үндэстнүүдийн лигийн тэмцээний хэсгийн шатнаа зургаан тоглолтод долоон гоол оруулснаар эл тэмцээний мэргэн буучаар тодорлоо.
Норвегичүүд хэсгээ тэргүүлснээр ирэх улирлаас Үндэстнүүдийн “А” лигт дэвшин хүч сорих эрхтэй болов.
Хааландын тухайд, “Манчестер Сити”-гийн хамтаар сүүлийн дөрвөн тоглолтодоо дараалан хожигдоод байгаа ч харин шигшээ багийнхаа сүүлийн хоёр тоглолтод дараалан гоолдсон нь.
Тэрбээр наймдугаар сард Премьер лигт “Ипсвич Таун” болон “Вест Хэм” багуудын эсрэг хэттрик толилуулсан бол Казахстаны эсрэг энэ улирлын гурав дахь хэттрикээ бүртгүүлэв.