Японы Фүкүока хотод мэргэжлийн сүмо бөхийн ээлжит башё явагдаж байна. Тус тэмцээнд Монголын 21 залуу хүч сорин өрсөлдөж байна. Хэдийгээр Монголын армийн “тэргүүлэгч” ёкозүна Тэрүнофүжи гэмтлийн улмаас зодоглоогүй боловч монгол бөхчүүд амжилттай сайхан наадаж байна. Макүшитагийн дээд хэсэгт Монголын сүмочдын дараагийн залгамж халаа гарч ирсэн тул тэдний барилдаан бөх сонирхогчдын анхаарлыг татаж байгаа нь лавтай. Макүшитагийн дээд хэсэг бол дээрээс унасан ахмадууд, доороос давшиж байгаа шинэ залуусын жинхэнэ үзэж тардаг газар билээ.
Макүүчи
Ёкозүна Тэрүнофүжи гэмтэл
Озэки Хоошёорюү 7:1
Сэкивакэ Киришима 3:6
Маэгашира-4 Оошёома 2:7
М-8 Роога 4:5
М-11 Тамаваши 4:5
М-14 Чиёошёома 5:4
М-15 Оонокацү 7:2
Жюүрёо
З-4 Тамашёохо Э.Энхманлай 6:3
З-8 Б.Миторюү Төрболд 5:4
Б-9 Дайшёохо Ч.Шижирбаяр 4:5
Макүшита
Б-5 Асахакүрюү Р.Жамъянтогтох 2:3
З-8 Кёкүкайюү Ш.Далайбаатар 3:2
З-13 Дэванорюү Т.Тэмүүлэн 2:2
З-18 Казэноүми Ц.Билгүүн 2:2
Б-19 Котокэнрюү Г.Билгүүн 2:2
Б-31 Хокүтомарү Н.Чинзориг 5:0
З-36 Хокүтэнкай Г.Сүхбат 3:2
Б-38 Саданохикари Д.Наранцогт 1:3
З-47 Сэйхакүхо Ө.Дэмиджамц 3:1
Жонидан
З-5 Госэйзан Б.Мөнх-Од 2:0:2