Ирэх жилийн “Торгоны зам-2025” ралли уралдааны маршрутыг зарлалаа. Энэ удаад мөн өнгөрсөн жилийн адил ОХУ, Монгол гэсэн хоёр улсын нутгаар дамжин уралдана. БНХАУ энэ жил бас л хамтран зохион байгуулсангүй.
15 дахь удаагийн ралли уралдаан 2025 оны долоодугаар сарын 12-22-нд явагдах бөгөөд Эрхүү хотоос гараанд гарч, Буриадад очоод, Улаанбаатараар дайраад Уулын Алтайд барианд орохоор болжээ. Байгаль далайн эрэг, Монголын хээр тал, говь цөл, Алтайн уул гээд байгалийн янз бүрийн тогтолцоотой газруудаар уралдаан явагдана. Нийт 5000 км зам туулахаас 2500 нь хүнд хэцүүд тооцогдож байна.
“Торгоны зам-2025” раллид ачааны машин, жийп, мотоцикл, квадроциклийн өрсөлдөөнтэй. Мөн G-Moto Challenge буюу техникийн үйлчилгээ авахгүй, зөвхөн өөрсдийн хүчээр уралдах тэмцээн бий.
2-р сарын 15 – Оролцох хүсэлтийг хүлээн авна;
2-р сарын 15 – Хэвлэл мэдээлийн байгууллага, сэтгүүлчдийг бүртгэнэ;
4-5 сар – Маршруттай танилцана;
6-р сарын 1 – Бүртгэл өндөрлөнө;
7-р сарын 11 – Техникийн үзлэг, шалгалт: Эрхүү хот;
7-р сарын 12 – Нээлтийн ёслол Эрхүү хот;
7-р сарын 12-22 – 11 гараа явагдана;
7-рсарын 22 – Хаалтын ёслол (Горно-Алтайск).