Японы мэргэжлийн сүмо бөхийн холбооноос ирэх жил гадаадад хийдэг аялан тоглолтоо сэргээх болсноо зарлалаа. 2025 оны аравдугаар сард Их Британийн Лондон хотод сүмочид барилдаан зохион байгуулна. Сүмочид хамгийн сүүлд гадаадад үзүүлэх тоглолт хийсэн нь 2005 оны АНУ-ын Лас Вегас башё байлаа. Ийнхүү 20 жилийн дараа сүмочид гадаад оронд өрсөлдөх болж байна.
Гадаад оронд явагддаг башёг гадаад орны урилгаар зохион байгуулдаг бөгөөд ихэнх тохиолдолд дээд зиндааны бөхчүүдийн барилдаан явагддаг. Лондонд өмнө нь 1991 онд аялан тоглолт болж байсан билээ.
Ирэх жил Сүмо бөхийн холбоо албан ёсоор олон нийтийн байгууллага болсны 100 жилийн ойтой.