UBLife Logo
Спорт

Louis Vuitton: Рожер Федерер, Рафаэль Надаль хоёрын шинэ амьдрал

Louis Vuitton: Рожер Федерер, Рафаэль Надаль хоёрын шинэ амьдрал

“Louis Vuitton” брэндээс “Core Values” кампанийхаа шинэ хэсэгт орчин цагийн хамгийн шилдэг хоёр теннисчин залууг урьж оролцуулжээ. Энэ арга хэмжээ бол агуу хоёр анд найзын замналын төгсгөл, шинэ амьдралынх нь эхлэлийг харуулж байгаа юм. Корт дээр үхэж сэхэх өрсөлдөгчид ч оргил дээр анд нөхөд.

Италийн Альпийн нуруун дээр аялах Роджер Федерер, Рафаэль Надаль хоёрын зургийг 3000 метрийн өндөрт гэрэл зурагчин Энни Лейбовиц авсан байна. Ууланд авирч, оргил дээр амарч байгаа энэ зураг нь тэдний спорт төдийгүй амьдралд хүрсэн амжилтыг илтгэн харуулж байгаа юм.

2024 оны тавдугаар сард авсан эхний хэсэгт тэд аялаж байгаагаар гарсан бол энэ удаад зодог тайлсан, амар амгалан дүрслэгджээ.

Надаль “Федерер миний хамгийн агуу өрсөлдөгч байсан, одоо тэр миний ойрын найз” гэсэн бол Федерер “Замнал маань өндөрлөж байгаа энэ үед хийсэн хамгийн сайхан аялал маань энэ байлаа” гэжээ.

“Core Values” сурталчилгааны ажил 2007 онд эхэлсэн бөгөөд зорилгодоо тэмүүлж байгаа агуу хүмүүсийг хамруулдаг. Өмнө нь Пеле, Диего Марадона, Анжелина Жоли нар оролцож байсан бол 2022 онд Лионель Месси, Криштиану Роналду хоёр шатар тоглон хамрагдаж байсныг спорт сонирхогчид сайн санаж байгаа.

.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.