Тэрээр өдгөө 16 настай хэдий ч 195 см өндөр тул алс хэтдээ Колумбчууд шигшээ багийнхаа хаалгыг мануулахаар зэхэж байна.
Ямартаа ч хаалгачийн байрлалд тоглодог Самуэл Рамирез Батчулууны хувьд, Испанийн “Вильярреал” клубтэй гэрээ байгуулсан тул мэргэжлийн замналынхаа анхны тоглолтоо хийх өдрийг тэсэн ядан хүлээж буй.
Түүний хувьд, 2008 онд Макаод төрсөн. Рамирез Батчулууны аав нь колумб, ээж нь монгол хүн.
Гэсэн хэдий ч Макаод төрсөн учраас Хятад, Колумбын давхар иргэншилтэй.
Тэрээр есөн настайдаа Колумбын “Миллонариос” багт элссэнээр хөлбөмбөг тоглож эхэлсэн.
Батчулуун саяхан “Caracol Deportes” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Ирээдүйн зорилго маань Колумбын шигшээ багт тоглох төдийгүй “Вильярреал”-ын үндсэн гарааны тоглогч болж дэвших. Би “Вильярреал” клубтэй гурван жилийн гэрээ үзэглэсэн, тэд надад цалин өгч байгаа. Надад Давид Оспинагийн тоглолт таалагддаг, алсдаа түүний чансаанд хүрч тоглохыг мөрөөддөг” хэмээн хариулжээ.