Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

'Game of Thrones' зохиолоор цуврал хүүхэлдэйн кино бүтээх ажил эхэлжээ


Зохиолч Жорж Р.Р.Мартины "Хаан ширээний тоглоом" зохиолоор дахин нэг шинэ бүтээл мэндэлж магадгүй байна. HBO Max уг зохиолоор цуврал хүүхэлдэйн кино бүтээх ажлыг эхлүүлсэн тухай Variety сэтгүүлд эх сурвалжууд мэдээлжээ. 

Хөгжүүлэлтийн эхэн үедээ явж байгаа тул цуврал хүүхэлдэйн киноны зохиол дээр хэн ажиллах, ямар уран бүтээлчидтэй хамтрах нь тодорхойгүй байна.

Одоогийн байдлаар "Хаан ширээний тоглоом" зохиолоос сэдэвлэсэн хоёр ч бүтээл хийгдэж байгаа билээ. Үүний нэг нь Жорж Р.Р.Мартины шинээр гаргах гэж буй "Гал ба Цус" зохиолоос сэдэвлэсэн Таргариений удмын тухай өгүүлэх "House of the Dragon" цуврал юм. Энэ цувралын эхний бүлэг 10 ангитай байх ба 2022 онд нээлтээ хийх тов гарчээ. 

Түүнчлэн Жорж Р.Р.Мартины “Tales of Dunk and Egg” зохиолоос сэдэвлэсэн өөр нэг бүтээлийн хөгжүүлэлт эхэлсэн тухай мэдээлэл өнгөрсөн долоо хоногт цацагдсан. Энэ цувралд "Гал мөсний дуун" зохиолд гардаг үйл явдлаас 90 жилийн өмнөх түүхийг өгүүлэх гэнэ. Тодруулбал, Сэр Дункан, залуу Эегон Таргариен нарын адал явдлыг харуулах аж.

Зохиолч Жорж Р.Р.Мартин “Tales of Dunk and Egg” гурамсан романы нэгдүгээр дэвтэр болох "The Hedge Knight"-ийг 1998 онд, хоёрдугаар дэвтэр “The Sworn Sword”-ийг 2003 онд, гуравдугаар дэвтэр “The Mystery Knight”-ийг 2010 онд хэвлэж байжээ. 2015 онд энэ гурвыг нэгтгэн  “A Knight of the Seven Kingdoms” нэрээр гаргаж байсан юм. 

Эх сурвалж: Variety

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
2022.10.26
House Of The Dragon | Зураг авалтын үеийн ХӨГЖИЛТЭЙ 23 зураг
2
2022.10.11
House Of The Dragon | Үзэгчдийн сэтгэлийг хамгийн их хөдөлгөсөн үзэгдэл зохиолд тусгагд...
3
2022.09.14
House Of The Dragon | Их мастерын Ранирад өгсөн ЦАЙ ямар учиртай вэ?
санал болгох
1
11 цагийн өмнө
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
4 өдрийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.