UBLife Logo
Спорт

Энэ сард буурь сэлгэх Премьер лигийн АРВАН тоглогч

Энэ сард буурь сэлгэх Премьер лигийн АРВАН тоглогч

Премьер лигийн зарим од тоглогчдын хувьд 2024-25 оны улирал тийм ч ээлтэй эхэлсэнгүй. Зарим тоглогчдод өөр баг, шинэ сорилт хэрэгтэй байна. Эдгээр тоглогчид багаа солих нь бүх талуудад ашигтай нүүдэл болох гарцаагүй. Мартагдахаас наахнуур байгаа зарим од тоглогчдын тухайд шилжилт хөдөлгөөн гэдэг сүйрч буй замналаа аврах сүүлчийн боломж байдаг.


#1. Маркус Рашфорд

Маркус Рашфорд “Манчестер Юнайтед”-аас явах хүсэлтэй байгаагаа нуухыг ч хүсээгүй. Тус клубт шинэ дасгалжуулагч Рубен Аморим ирснээс хойш Рашфордын нөхцөл байдал илэрхий дордсон төдийгүй тоглолтын бүрэлдэхүүнд ч нэр нь бичигдэхээ больсон.

Түүний шилжилт хөдөлгөөнийг царцааж буй гол асуудал нь өндөр цалин. Иймд, Европын топ таван лигийн багт сонгогдох боломж нь төдий хэрээрээ хязгаарлагдмал төдийгүй магад Криштиано Роналдугийн замналаар Саудын Араб руу нүүх нь илүү сайн сонголт ч байж болох юм.


#2. Бен Чилвелл

Та Бен Чилуэлл гэх нэрийг санаж байна уу? Саяхан л түүнийг Английн шилдэг зүүн жигүүрийн хамгаалагч хэмээн үнэлж байлаа. Харин “Челси”-д ирснээсээ хойш гэмтэл бэртэлд л ихэнх цаг хугацаагаа үрж байна.

Ахлах дасгалжуулагч Энцо Мареска өнгөрсөн зун Стэмфорд Бриджид ирсэн даруйдаа Чилуэллийн талаарх шийдвэрээ зарлаж, “Лейстер”-ээс гаралтай энэ залуу миний хэтийн төлөвлөгөөнд багтахгүй гэж мэдэгдсэн.


#3. Жак Греалиш

100 сая паундын үнэтэй тоглогч бүтэн жилийн хугацаанд гоол оруулахгүй бол түүнийг өөр баг руу явуулах нь шударга явдал биз дээ?

Жак Греалиш 2024 онд “Манчестер Сити”-гийн өмнөөс ганц ч гоолыг оруулсангүй.


#4. Эдерсон

Пепийн сонголтод Стефан Ортега тунаж үлдсэнийг бид сүүлийн хэдэн тоглолтоос хангалттай гэрчилсэн. Эдерсоны замнал уналтын байдалд орлоо.

“Манчестер Сити”-гийн арын шугам нягт байхад түүний дамжуулалтын ур чадвар, бөмбөг эзэмших, хөлөөрөө тоглох авьяас нь дэлхий нийтэд гайхагдаж байсан нь үнэн.

Гэхдээ Родриг бэртсэнээс хойш түүний гаргасан алдаанууд уучилж боломгүй гэнэн байлаа.


#5. Карни Чуквуэмека

Энэ жагсаалтыг “Челси” дангаараа ч дүүргэх бололцоотой. Аятайхан санал ирвэл Аксел Дисаси, Кирнан Дьюсбери Холл нар ч багаа орхиход бэлэн байна.

Мартагдсан од Карни Чуквуемака “Астон Вилла”-д байхдаа Английн шигшээ багийн ирээдүйн авьяастан гэдгээ тунхаглаж чадсан ч, харамсалтай нь Лондонд ирснээр өөрийн нэр төрийг булшилсан гэхэд хилсдэхгүй болов уу.

Тэрбээр “Челси”-гийн төлөө 32 тоглолтод оролцохдоо нэг зүйлийг маш сайн ойлгосон байх. Баруун Лондонд үлдвэл түүнд өөрийн авьяас чадвараа хангалттай хэмжээнд нээж харуулах өчүүхэн төдий ч боломж байхгүй гэж.


#6. Киран Трипиер

Киран Трипиер Испанийн аварга “Атлетико Мадридаас” буурь сэлгэхдээ шинэ амбицтай “Ньюкасл” багийн нүүр царай болж, Шаазгайнуудыг доод лиг рүү унахаас аврахаар ирж байсан нь гуравхан жилийн өмнөх явдал билээ.

Тэрбээр Шаазгайнуудын төлөө 18 сар хүчин зүтгээд Аваргуудын лигийн эрхээ авахад нь тусалсан.

Гэсэн хэдий ч өдгөө бол Шаазгайнууд Тино Ливраменто болон Льюис Холлд гэсэн хоёр залуу хамгаалагчаараа бахархаж, харин 34 настай Трипиер мартагдаж байна.


#7. Эван Фергусон

Саяхан л хүмүүс “Брайтон” клуб Эван Фергусоныг зарахад түүний хуучин баг болох “Богемианс” дараагийн мянган жилийн хугацаанд ажиллах хангалттай санхүүгийн чадамжтай болно гэж ярьж байлаа. Түүний авьяас нүд гялбам тод гялалзсан цаг холгүй санагдана.

Гэвч өдгөө бол Ирландын шигшээ багийн тоглогчийн хөгжил зогсонги байдалд оржээ. Түүний авьяас чадварыг зүлгэж, илүү тод гялалзах боломжийг нь нээж өгөх тийм газрыг санагалзах насанд ч хүрэв, тэр.

Ердөө жил гаруйн өмнө есөн оноогоор үнэлэгдэж байсан энэ тоглогчийг худалдаж авах нь алсдаа хожоотой байж болох юм.


#8. Антони

Улаан чөтгөрүүд 82 сая фунтээр авчирсан Антониг хэрхэн бага алдагдалтайгаар зарах вэ гэдэгт ухаан зарах шаардлагатай болж байна.

Түүнийг Улаан чөтгөрүүдийн ирээдүй гэсэн утгагүй итгэлээ одоо орхих хэрэгтэй. Рашфордын адилаар түүнийг зарна гэдэг шандас сорьсон ажил болчихоод байна.


#9. Доминик Калверт-Левин

Доминик Калверт-Льюин болон “Эвертон” клубийн хоорондын харилцаа токсик. Тэдний хэн нь ч хэндээ сэтгэл хангалуун байдаггүй. Сонирхолтой нь, өдийг хүртэл Калверт-Льюин “Эвертон”-д хүчин зүтгэсээр байна.

27 настай энэ эр замналынхаа оргил он жилүүдийг хэдийн өнгөрүүлж, гэхдээ дундажаас доогуур түвшний багт бол хангалттай сайн тоглож чадах хэмжээнд байгаа гэдэгт итгэдэг.


#10. Такехиро Томиясу

“Арсенал”-ын япон тоглогч бэртэл гэмтэлд хэтэрхий олонтоо өртөж байна. Хэрэв энэ сард түүний биеийн байдалд ямарваа нэгэн таагүй шинж тэмдэг илэрвэл Их буучид Японы шигшээгийн тоглогчоос салахын төлөө чадах бүхнээ хийхэд ч бэлэн байгаа.

Томиясу бол “Арсенал” шиг амсхийх завгүй багт зохицох найдвартай тоглогч биш. Магадгүй түүнийг удаан хугацааны турш тогтвортой тоглоход нь хэсэгтээ л ачаалал багатай клуб юу юунаас эрхэм чухал байх нь гарцаагүй.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
1
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.