Жил бүрийн эхэнд зохион байгуулагддаг Холбоодын нэгдсэн Улсын АШТ нэгдүгээр сарын 10-19-ний өдрүүдээр болох хуваарь товлогдлоо.
Энэ нь 2025 онд явагдах анхны дотоодын томоохон тэмцээн юм. Түүнчлэн энэхүү тэмцээнээр 2028 он хүртэлх спортын шинэ мөчлөг эхлэх учиртай.
Тэр тусмаа жүдо бөхийн Насанд хүрэгчдийн Улсын АШТ олны анхаарлын төвд байна. Нэгдүгээр сарын 10-13-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд явагдах эл тэмцээнд олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга Б.Баасанхүү, дэлхийн аварга Ц.Цогтбаатар нарын тэргүүтэй Үндэсний шигшээ багийн тамирчид зодоглох уу гэдэг, энэ жил ямар залуу бөх цахиур хагалах бол гэдэг асуулт сонирхолтой байгаа юм.