Та энэ жил зорьсондоо заавал хүрч, амжилт гаргахыг хүсэж байна уу? Тийм бол дараах зөвлөмжүүдийг хэрэгжүүлээд үзээрэй хэмээн санал болгож байна.
Бүгдийг нь нэг дор биш ч гэлээ, бага багаар өөрчлөлт гаргаж, туршаад үзэхэд байдал аажмаар дээрдэж байгааг та анзаарах болно. Нэг дор бүгдийг нь өөрчилж, болих гэж өөрийгөө хэт бүү хүчлээрэй.
1. Эрүүл бус амьдралын хэвшлээ зогсоо
Та өөрийгөө өөрчлөхийг хүсвэл зөв хооллож, идэвхтэй хөдөл.
2. Зөвхөн ойрын хугацааны зорилго гаргахаа боль
Амжилтад хүрсэн ихэнх хүн өөртөө том, урт хугацааны зорилго тавь гэж зөвлөдөг. Эдгээр зорилгоо алхам алхмаар биелүүлсний дараа эргээд харахад ойрын зорилгууд тань биелсэн байх болно.
3. Өөрийгөө дутуу үнэлэхээ боль
Та хэзээ ч оролдож үзээгүй байж өөрийгөө голж болохгүй. Өөрийнхөө санаа бодлыг сонсож, өөртөө итгэлтэй бай. Доторх айдастаа бүү авт.
4. Шалтаг тоочдогоо боль
Хэрвээ та амжилтад хүрэхийг хүсвэл өмнөх алдаанаасаа суралцаж, дараагийн үйл хэрэгтээ хариуцлагатай хандаж, шалтаг тоочихгүй байх хэрэгтэй. Таны ирээдүйд нөлөөлөхүйц чухал шийдвэрүүд шалтаг тоочих, шантрах зэрэг хандлагуудаас болж, өөр хэн нэгний амжилт болон хувирах боломжтой.
5. Нэгэн хэвийн байдлаа зогсоо
Өнөөдөр таны хэн байх тийм ч чухал биш, харин маргааш таны хэн болох вэ гэдэг л чухал. Тиймээс шинэ ур чадвар, шинэ мэдлэг боловсрол олох зэрэгтээ өдөр тутам тодорхой цагийг зарцуулж бага багаар зогсолтгүй суралц.
6. Ид шидийг хүлээхээ боль
Шидтэн ганц дохиод л таныг амжилтад хүргээсэй гэж хүсэж л байсан биз дээ. Өдөр бүр зорилгынхоо нэг хувьд л анхаарлаа төвлөрүүлэн ажиллах юм бол та амжилтад хүрч чадна. Зөвхөн өөртөө л итгэ. Та бол өөрөө өөрийнхөө шидтэн.
7. Төгс байх гэж хичээхээ боль
Хэрвээ таны төгс гэж бодсон зүйлсийг хүмүүс ойлгохгүй байвал сэтгэлээр унаж, урам хугарч болзошгүй. Бүх зүйлийг төгс хийнэ гэж байхгүй. Хүн бүхэн алдаа гаргадаг гэдгийг санах хэрэгтэй.
8. Олон ажил зэрэг хийдгээ зогсоо
Амжилтад хүрсэн хүмүүс нэг зүйлд бүх анхаарлаа төвлөрүүлэн ажилдаг. Хэрвээ та олон зүйлсийг нэгэн зэрэг хийхийг эрмэлздэг бол одооноос болих хэрэгтэй. Хоёр туулайны хойноос гүйвэл хоосон хоцорно гэдэг үгийг та мэднэ шүү дээ.
9. Бүх зүйлийг хяналтдаа байлгах гэж хичээхээ боль
Таны хяналт удирдлага дор бүх зүйл байх боломжгүй гэдгийг санаарай. Зөвхөн өөрийнхөө зан ааш, хандлагадаа л хяналт тавих хэрэгтэй.
10. Бүх зүйлд “Тийм” гэж хэлэхээ боль
Таны гэр бүл, найз нөхөд гээд хэн ч байсан шаардлагатай үед “Үгүй” гэж хэлж сурах хэрэгтэй. Тэдний өмнөөс өөрийнхөө ажлыг бүү хойш тавь. Эдгээр хүмүүс танд гомдож магадгүй ч амжилтад хүрсний дараа таныг ойлгох болно.
11. Хортой хүмүүстэй холбогдохоо боль
Таны эргэн тойронд янз бүрийн хандлагатай хүмүүс байгаа. Амжилтад саад хийх, таныг хойш нь татдаг хүмүүсээс аль болох хол бай. Адилхан зорилготой, амжилтад хүрэхийг хүссэн хүмүүсээр өөрийгөө хүрээлүүл.
12. Дургүй зүйлээ хийдгээ боль
Хэрвээ та хийж байгаа ажилдаа дургүй эсвэл сэтгэл хангалуун бус байдаг бол яагаад больж болохгүй гэж. Дургүйд хүчгүй гэдэг шүү дээ. Та өөрийнхөө хийхийг хүсдэг дуртай зүйлээ хийвэл илүү хурдан амжилтад хүрэх боломжтой.
13. Дэлгэцийн донтолтыг яг одоо зогсоо
Өнөөгийн нийгмийн өвчин бол дэлгэцэд донтох. Хэрвээ та өөрт хэрэгцээтэй мэдээллээ олж авахаас өөрөөр дэлгэцийн ард олон цагийг өнгөрөөж байгаа бол болих хэрэгтэй. Энэ нь таны алт шиг цагнаас хумслаад зогсохгүй, эрүүл мэндэд тань сөрөг нөлөөтэй.