Дэлхийн шилдэг хөлбөмбөгчний шагналыг тавантаа хүртэж, Европын "Алтан шаахай"-г дөрвөнтөө гардаад буй Криштиано Роналдугийн хүү "Аль Насср" клубын 15 хүртэлх насныхны багт тоглодог билээ.
Криштиано Роналду Жуниорын хувьд аавынхаа адилаар багийнхаа 7 дугаарыг эзэмшдэг юм.
Тэрбээр лхагва гарагт “Аль-Хилал”-ын 15 хүртэлх насныхны багтай хийсэн тоглолтод долоон гоолыг оруулж, шуугиан дэгдээгээд амжив.
"Миний хүү надад "Аав аа, дахиад хэдхэн жил л хүлээчих, би тантай хамт тогломоор байна!" гэж хэлсэн” хэмээн Роналду ярилцлагадаа дурдаж байсан нь саяхан. Харин тэрхүү түүхэн мөчийг бид мөдхөн гэрчлэх бололтой.