UBLife Logo
Спорт

Хоошёорюү: Хэн нэгнийг дууриахгүй, өөрийнхөөрөө аварга байх болно

Хоошёорюү: Хэн нэгнийг дууриахгүй, өөрийнхөөрөө аварга байх болно

Японы сүмо бөхийн холбооны Ёкозүнагийн зөвлөл өчигдөр хуралдаж, Хацү башёд түрүүлсэн озэки Хоошёорюүд ёкозүна цол олгох асуудлыг хэлэлцлээ. Хуралд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар дэмжсэнээр Хоошёорюү сүмо бөхийн 74 дэх ёкозүна болж байна. Маргааш холбооноос тусгай элч төлөөлөгч илгээн, албан ёсоор мэдэгдэх юм. Албан мэдэгдэл гарсны дараа сэтгүүлчид Тацүнами дэвжээнд цугларлаа.

-Ёкозүнагийн зөвлөлөөс албан ёсоор цол олгох шийдвэр гарлаа.

-Улам хичээхгүй бол болохгүй гэсэн бодол орж ирсэн. Хамаг чадлаа дайчлан барилдах хүсэл эрмэлзэл улам их боллоо.

-Шийдвэр хүлээж байхдаа юу хийж байв?

-Юу болж байгаа бол гэж бодоод л. Сэтгэл догдолж байлаа. Нэг мэдсэн чинь ядраад унтчихаж.

-Ингээд мэргэжлийн сүмо бөхийн ёкозүна боллоо.

-Сүмод анх орж байхдаа л ёкозүна болно гэсэн зорилго өмнөө тавьж, бэлтгэл хийж ирсэн. Цаашдаа ч бэлтгэлээ улам сайн хийж, хичээн зүтгэх болно.

-Ёкозүна болсон шийдвэрийг хэнд хамгийн түрүүнд дуулгамаар байна вэ?

-Мэдээж хэрэг, аав ээждээ хамгийн түрүүнд хэлнэ.

-Ёкозүнагийн дохёнд гарах ёслол хоёр янз байдаг. Алийг нь сонгосон бэ?

-Сонгоогүй байгаа.

-Ямар аварга болмоор байна?

-Тийм аварга болмоор байна гэх зүйл байхгүй. Хэн нэгнийг дууриах биш энэ бол би гэдгээ харуулахыг хүсэж байна.

-Энэ бол би гэдэг нь?

-Хувийн амьдралд ч, дохён дээр ч өөрийнхөөрөө  байх. Заавал ямар нэг хүнийг дагах биш зөв зүйтэй Хоошёорюүг гаргах бодолтой.

-Чадна гэсэн итгэл байгаа юу?

-Хичээнэ.

-Ёкозүна цолтон муу барилдвал зодог тайлахаас өөр аргагүй цол. Нэг үгээр хэлэхэд ухрах замгүй.

-Дөнгөж ёкозүна болоод байгаа хүнд ийм зүйл битгий хэл л дээ. Тэр үед нь болно доо.

-Үүрэг хариуцлага нэмэгдэнэ.

-Мэдээж хариуцлагаа ухамарлаж байгаа. Хүнээс 2, 3 дахин илүү бэлтгэл хийж, ёкозүна гэдэг хүндтэй цолоо хамгаалах болно. Үг хэлээр биш өөрийн биеэр үлгэрлэх болно.

-Цол хүлээн авахдаа хэлэх үгээ бэлдсэн үү?

-Оякататайгаа ярьж шийднэ.

-Бөх сонирхогчдод хандан хэлэх үг?

-Сүмочид биднийг байнга дэмждэг, үздэг хүмүүст их баярлаж явдаг. Дэмжиж тусалж байдаг бүх хүний ачийг хариулах болно. Та бүхэнд баярлалаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
9
0
3
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.