UBLife Logo
Спорт

Сар шинийн барилдаанд түрүүлэх магадлалтай ДОЛООН бөх

Сар шинийн барилдаанд түрүүлэх магадлалтай ДОЛООН бөх

Бөхийн өргөөнөө хоёрдугаар сарын 27, 28-ны өдрүүдэд 13:00 цагаас Могой жилийн сар шинийн баярт зориулсан 256 бөхийн барилдаантай. Өмнөх өдөр нь аймаг, цэрэг болон сумын цолтой 800 бөх барилдуулж, хоёр давсан 200 бөхийг шигшин эл наадамд оролцуулах юм.

Үндэсний Их баяр наадмаас хойших заалны барилдааны амжилтыг нь харгалзан ойрын хугацаанд өнгөтэй байгаа дараах ДОЛООН бөхийн аль нэг нь Могой жилийн сар шинийн барилдаанд түрүүлнэ гэж таамаглалаа.

Сонирхуулахад, 2010 оноос хойших сар шинийн барилдаануудад Архангайн бөхчүүд зургаан удаа, Ховдын бөхчүүд гурван удаа, Сүхбаатар, Увс, Хөвсгөл, Сэлэнгэ аймгийн бөхчүүд тус бүр нэг удаа түрүүлээд байна. Энэ хугацаанд улсын аварга Ч.Санжаадамба гурван өөр цолтойгоор гурван удаа түрүүлсэн нь илт давамгай амжилт юм.


Аймгийн хурц арслан Нямдоржийн Өсөхбаяр

Сүхбаатар аймгийн хурц арслан Нямдоржийн Өсөхбаяр зааланд гарцаагүй л дийлж барилдаад байгаа бөх. Өдгөө тэрбээр аймаг, цэргийн цолтнуудыг чансаагаар тэргүүлж байгаа төдийгүй улсын цолтнуудыг оролцуулсан нийт чансааны гуравдугаарт эрэмблэгдэж байна.

Н.Өсөхбаяр Үндэсний бөхийн өсвөрийн Улсын АШТ-д гурав дараалж түрүүлээд залгаж залуучуудын ангиллаарх Улсын АШТ-д мөн нэгэнтээ түрүүлсэн амжилттай. Түүнчлэн 2014 оны Үндэсний их баяр наадмаар хүүхдийн барилдаанд үзүүрлэж байлаа.

Түүний хувьд заалны барилдаанд долоон удаа түрүүлээд байна. Харин сар шинийн барилдаанд хоёр удаа зодоглохдоо гурав болон дөрвийн даваанаа аварга О.Хангай, улсын харцага Д.Бат-Эрдэнэ нарт өвдөг шороодсон юм.


Улсын заан Сүхбаатарын Сүхбат

С.Сүхбатад амлаж барилдах эрэмбэ байна. Заан цолтой энэ залууг өнөө жил 25 настай гэвэл баргийн хүн толгой сэгсрэх нь гарцаагүй.

С.Сүхбат 2022 онд цэргийн начин, аймгийн арслан, хурц чимэг гээд нэг зун гурван ч удаа цол, чимэг нэмсэн удаатай.

Тухайн жилээ Дундговь аймаг байгуулагдсаны 80 жилийн ойд зодоглож зургаагийн даваанаа аймгийн заан Ш.Ганбаяртай учраа таарахдаа гурав барилдан гурвантаа давсан наадамд гурван даваатай бөх өө.

Үндэсний их баяр наадамд хоёр дахиа зодоглохдоо шууд долоо давж, заан цолонд хүрсэн бол өнгөрсөн жилийн наадмаар хоёрын даваанаа халтирч унасан билээ.

Харин өнгөрсөн оны 11-р сард Улс тунхагласны ойд түрүүлж заалны барилдааны анхны түрүүгээ дархлаад буй. С.Сүхбат одоогоор нийт бөхчүүдийн чансааг тэргүүлж байна.

Тэрбээр сар шинийн барилдаанд хоёр удаа зодоглохдоо гурав болон дөрвийн даваанаа улсын харцага Б.Цэдэнсодном, улсын начин Б.Түмэндэмбэрэл нарт өвдөг шороодсон юм.


Улсын аварга Оргихын Хангай

Тэрбээр заалны барилдааныг том, бага гэж ялгалгүй зодоглож буй цөөн аваргын нэг. Аварга О.Хангай өнгөрсөн жил заалны 14 барилдаанд зодоглож, найм түрүүлсний нэг нь сар шинийн барилдаан билээ.

Түүний хувьд, сар шинийн барилдаанд есөн удаа зодоглохдоо нэг түрүүлж, хоёр үзүүрлээд байна.


Улсын начин Энхтүвшиний Батмагнай

Э.Батмагнай 2024 оны заалан дахь амжилтаа хоёр түрүү, нэг үзүүртэйгээр өндөрлүүлсэн. 21 насандаа энэ цагийн шилдэг арслантай тунаж барилдаад улсын цолны босго давсан түүнийг чөлөөтөөр ч, үндэсний бөхөөр ч өндөр амжилтад хүрнэ гэж олон хүн итгэж, хүлээдэг.

Тэрбээр өнгөрсөн жил сар шинийн барилдаанд анх удаа зодоглож, тавын даваанаа тухайн наадмын үзүүр бөх, улсын саруул сайжрах заан Б.Пүрэвсайханд өвдөг шороодсон юм.


Улсын заан Мөнхтөрийн Лхагвагэрэл

Сүүлийн хоёр жилд даралан сар шинийн баярт зориулсан барилдааны Их шөвөгт шалгараад буй улсын заан М.Лхагвагэрэлийг энэ наадамд дээшээ барилдах болов уу гэж олон хүн найдвар тээн харж байна.

Яруу сумын бөх яруухан өдөр нь таарвал ямар ч наадамд төвөггүй түрүүлэх бололцоотой билээ.

М.Лхагвагэрэл таван жилийн өмнө анх зааланд түрүүлэхдээ аймгийн заан цолтой байсан. Тэгэхэд нэгийн даваанаас эхлэн улсын цолтой бөхчүүдийг дараалан хаясаар түрүүлсэн юм.

Мөн 2022 онд сар шинийн баярт зориулсан аймаг, цэргийн цолтнуудын барилдаанд түрүүлж байв, тэр.


Улсын арслан Баярсайханы Орхонбаяр

Бага залуудаа тодорсон Б.Орхонбаярыг олон наадам хүлээж байна, итгэл найдвар ч төдий их бий. Бэртлээ л эдгээчихвэл баараггүй дээш зүтгэж барилдах, олон ч наадмыг чимэх бөх. Тэрээр өнгөрсөн жилийн Үндэсний Их баяр наадмаар урамтай сайхан барилдаж үзүүрлэсэн билээ.

Харин энэ сарын эхээр Алдар спорт хорооны зааланд болсон Зэвсэгт хүчний аварга шалгаруулах улс, аймгийн цолтой 128 бөхийн барилдаанд долоо давж түрүүлээд байна.

Том наадамд том сэтгэл зүйтэй, том даваа руу зүтгэж барилддаг тэрбээр сар шинийн барилдаанд хоёр удаа зодоглохдоо дөрөв болон тавын даваанаа улсын харцага Б.Зоригтбаатар, улсын начин Д.Амарсайхан нарт өвдөг шороодсон.

Залуу арслан намраас хойш зургаан барилдаанд оролцож, бэлтгэлийн хувьд ч төдий хэрээр чангарчээ.


Улсын өсөх идэр начин Чинчулууны Батчулуун

Улсын өсөх идэр начин Ч.Батчулуун энэ намар урьд урьдынхаасаа өнгөтэй барилдсан. Өндөр нуруу, өргөн цээж бүхий ийм дүүрэн өгөгдөлд цол нь багадах шиг санагддаг.

Тэрбээр өнгөрсөн жил заалны барилдаанд нэг түрүүлж, нэг үзүүрлэсэн төдийгүй Их шөвөгт хоёр удаа шалгарсан.

Түүний хувьд одоогоор бөхчүүдийн заалны амжилтыг эрэмбэлдэг чансааны дэд байрт бичигдэж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
31
5
4
2
0
6
2
2

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\47.129.220.30
лхагвагэрэл заан
ЗОЧИН\47.129.220.30
лхагвагэрэл заан
ЗОЧИН\3.0.78.142
Хангай
ЗОЧИН\3.0.99.145
Batmagnai bat2
ЗОЧИН\3.0.99.145
Batmagnai bat2
Зочин\13.212.77.55
Өсөхбаяр түрүүлнээ
Зочин\13.212.77.55
Өсөхбаяр түрүүлнээ
Зочин\13.212.77.55
Өсөхбаяр түрүүлнээ
Зочин\47.129.127.100
Өсөхбаяр түрүүлнээ
ЗОЧИН\47.129.127.100
Өсөхбаяр түрүүлнээ
ЗОЧИН\47.129.205.14
Заанууд л үзүүр түрүүнд Хүчииг үзэх баихдаа Лхагвагэрэл. Сүхбат. Батөлзии Гэх мэт
ЗОЧИН\47.129.205.14
ЗОЧИН\13.212.213.179
Увс Нуур\3.0.98.39
Б.Орхонбаяр арслан түрүүлж О.Хангай аварга үзүүрлэх бх
Увс Нуур\18.142.140.34
Б.Орхонбаяр арслан түрүүлж О.Хангай аварга үзүүрлэх бх
ЗОЧИН\18.142.140.34
Б.Орхонбаяр арслан түрүүлж О.Хангай аварга үзүүрлэх бх
ЗОЧИН\3.0.98.39
Б.Орхонбаяр арслан түрүүлж О.Хангай аварга үзүүрлэх бх
Бөх сонирхогч Гүндсамбуу Ч \13.212.167.189
Залуу АРСЛАН Б Орхонбаяр түрүүлнэ! Учир нь ойрын барилдаануудад өнгө нь харагдсан, зочроо гарсан, эрэмбэ их дээгүүр одоо Улсын их баяр наадамд түрүүлж АВАРГА цол хүртэх л дутуу байгаа бөх! Өнгөрсөн жилийн баяр наадмаар ХУЛХИДУУЛСАН нь нэн харамсалтай!
ЗОЧИН\47.128.80.157
Залуу АРСЛАН Б Орхонбаяр түрүүлнэ! Учир нь ойрын барилдаануудад өнгө нь харагдсан, зочроо гарсан, эрэмбэ их дээгүүр одоо Улсын их баяр наадамд түрүүлж АВАРГА цол хүртэх л дутуу байгаа бөх! Өнгөрсөн жилийн баяр наадмаар ХУЛХИДУУЛСАН нь нэн харамсалтай!
Shynz\47.129.110.86
Orhonbayr khangai 2 iin ali 1 turuulnee