Японы жүдо бөхийн холбооны Гүйцэтгэх зөвлөл хуралдаж, 2028 оны Лос-Анжелес олимпын шигшээ багийг хэрхэн сонгох талаар хэлэлцэж, шийдвэрлэлээ.
2027 оны ДАШТ-д түрүүлж, тэр жилээ Японд зохион байгуулагдах Их Дуулга тэмцээнд түрүүлвэл 2028 оны олимпын шигшээ багт сонгогдох боллоо. Ингэснээр хамгийн хурднаар гэхэд 2027 оны 12 дугаар сард олимпын шигшээ баг бүрдэх боломжтой.
ДАШТ-д түрүүлж чадаагүй ч сүүлийн 1 жилийн амжилт нь жингийнхээ бусад тамирчдаас илт давуу байвал мөн олимпын багт орно. Гэхдээ Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн 3/2-оос дээш санал авах ёстой.
2024 оны Парисын олимпод ч гэсэн Японы жүдо бөхийн холбоо олимпын шигшээ багаа хурдан тодруулах системээр ажилласан. 2023 оны зургаадугаар сард эрэгтэй 66 кг жингийн Абэ Хифүми, эмэгтэй 52 кг-ийн Абэ Үта, 48 кг-ийн Нацүми Цүнода нар хамгийн түрүүнд шигшээд багтаж байв. Учир нь баг эрт бүрдэх тусам гэмтлийн эрсдэл багасч, бэлтгэл сайжирдаг гэж үзсэн юм.