UBLife Logo
Спорт

Ёкозүна Хоошёорюү хүн тэргээр парад хийнэ

Ёкозүна Хоошёорюү хүн тэргээр парад хийнэ

Шинэ ёкозүна Хоошёорюү өнөөдөр бэлтгэлээ эхлүүллээ. Аварга болсноосоо хойш анхны бэлтгэл тул хэвлэл мэдээллийнхэн ч олноор цуглажээ.

Түүний аварга цол хүртсэнийг тэмдэглэн Чиба мужийн Кашива хотын захиргаанаас энэ сарын 16-нд ёслолын парад жагсаал хийх болсноо зарласан. Учир нь Хоошёорюү арван жилийн өмнө энэ хотын ахлах сургуульд суралцахаар Японд ирж байлаа. Тиймээс Кашива хотыг “Хоёр дахь эх орон” хэмээн нэрлэдэг, үргэлж ярьдаг байсан юм.

16-ны өдөр Кашива хотын цахилгаан галт тэрэгний төв буудлын баруун хаалганаас 13:00 цагт хүн тэргэнд суун хөдөлж, зүүн хаалга хүртэл 220 метр газар нутгийн иргэдийн дундуур парад хийнэ. Дараа нь 14:00 цагаас төв гудамжаар 440 метр зайд мөн хүн тэргээр явж, эцэст нь хотын даргаас цэцгийн баглаа хүлээн авснаар жагсаал өндөрлөх юм.

Хоошёорюү “Ёкозүна цол хүртээд Кашивад харихдаа их баяртай байгаа. Парад хийх шийдвэр гаргасанд нь үнэхээр их талархаж байна. Хүн тэргэнд сууж үзээгүй. Хүн тэргэнд суугаад хүмүүс дундуур явж байгаагаа төсөөлөхөөр бага зэрэг ичээд, санаа зовж байна” гэж сэтгүүлчдэд ярилаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
1
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.