UBLife Logo
Спорт

Омар Мармуш “Манчестер Сити”-гийн төлөөх Премьер лигийн гурав дахь тоглолтодоо хэттрик толилуулав

Омар Мармуш “Манчестер Сити”-гийн төлөөх Премьер лигийн гурав дахь тоглолтодоо хэттрик толилуулав

Бямба гарагт явагдсан Английн Премьер лигийн 25-р тойргийн оргил тоглолтод “Манчестер Сити” клуб “Ньюкасл”-ийг 4:0 харьцаатай буулгаж авлаа.

Энэ өвлийн солилцооны цонхоор Германы “Айнтрахт Франкфурт” багаас 59 сая фунтийн үнээр Англи руу буурь сэлгэсэн Омар Мармуш Премьер лигийн гурав дахь тоглолтодоо оролцож, хэттрик толилуулав.

Тэрбээр эдгээр гурван гоолоо 13 минут 54 секундын дотор бүртгүүлсэн. Ингэснээр “Сити”-гийн өмнөөс хамгийн богино хугацаанд хэттрик хийсэн тоглогчдын дөрөвдүгээрт бичигдэж байна.

Омар Мармуш “Манчестер Сити”-д ирэхээсээ өмнө “Айнтрахт Франкфурт”-ын төлөө зөвхөн энэ улиралд л гэхэд 20 гоол оруулсан юм.

Түүний хувьд, Премьер лигт хэттрик дархалсан хоёр дахь Египет хөлбөмбөгчин боллоо.

Мармушаас өмнө ердөө гурван тоглогч л түүнээс цөөн тоглолтод Премьер лиг дэх анхны хэттрикээ бүртгүүлсэн байдаг.

Түүнд эхний гоолын дамжуулалтыг өгсөн Эдерсоны хувьд Премьер лигийн хамгийн олон гоолын дамжуулалттай хаалгачаар тодорлоо. Тэрбээр Премьер лигт зургаан гоолын дамжуулалт бүртгүүлсэн анхны бөгөөд одоогоор цорын ганц хаалгач юм.

Мөн энэ өдөр “Манчестер Сити”-гийн хожилд чухал нөлөөтэй тоглосон нэг эрхэм бол саяхан “Порту”-гаас ирсэн 23 настай хагас хамгаалагч Нико Гонзалес юм.

Гуардиола түүнийг бэртэлтэй байгаа Родригийн тоглолтыг санагдуулдаг гэж магтав.

“Сити”-гийн дөрөв дэх гоолыг академийн залуу авьяастан Жеймс МакАти оруулсан бөгөөд түүнд дамжуулалтыг Хааланд өгсөн.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.