Францын Монако хотноо 2-р сарын 17-28-ны өдрүүдээр шатрын гранпри цуврал тэмцээний гурав дахь гараа явагдаж байна.
Эл тэмцээнд дэлхийн чансааны шилдэг 100-д эрэмбэтэй 10 шатарчин цэц сорьж буй юм. Тэдний нэг нь ФИДЕ Гранд Свисс тэмцээний дөрөвдүгээр байрт шалгарч уг тэмцээнд оролцох эрхээ авсан Их мастер Б.Мөнгөнтуул.
Тэрбээр Орос гаралтай Швейцарь шатарчин Костенюкийг хожиж, сайн эхлэлийг тавьсан. Улмаар дараагийн тоглолтууддаа Хятадын Тан Жунги, Энэтхэгийн Их мастер Хумпа Конеру, Испанийн Сара Хадем, Оросын Катерина Лагно, Казахстаны Бибисара Ассаубаева нартай тэнцлээ.
Монакогийн гранпри тэмцээнийг зургаан өргийн дараах байдлаар Оросын Их мастер Катерина Лагно 4.0 оноотойгоор тэргүүлж, Их мастер Б.Мөнгөнтуул, Оросын Александра Горячкина нар 3.5 оноотойгоор дэд байрт эрэмблэгдэж байна.
Б.Мөнгөнтуул 7-р тойргийн тоглолтодоо 2-р сарын 25-ны өдөр Энэтхэгийн Харика Дронаваллитай тулах юм.
Гранпри цомын эзнийг зургаан цуврал тэмцээний дүнгээр тодруулна. Ингэхдээ нэг тамирчин гуравт нь оролцох эрхтэй. Монакогийн гранпри бол гурав дахь гараа бөгөөд Б.Мөнгөнтуулын цэц сорьж буй хоёр дахь гараа юм.
