UBLife Logo
Спорт

Хурц арслан Н.Амгаланбаатар сар шинийн баярын аймаг, цэргийн цолтнуудын барилдаанд түрүүллээ

Хурц арслан Н.Амгаланбаатар сар шинийн баярын аймаг, цэргийн цолтнуудын барилдаанд түрүүллээ

Хоёрдугаар сарын 25-ны өдөр Бөхийн өргөөнөө явагдсан Дашчойлин хийдийн нэрэмжит Сар шинийн баярт зориулсан, аймаг цэргийн цолтнуудын барилдаанд 256 хүчтэн зодоглов.

Энэхүү наадамд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат аймгийн хурц арслан Нямсүрэнгийн Амгаланбаатар өнгөллөө. Тэрбээр заалны барилдаанаас анхны түрүүгээ гардсан нь энэ.

Н.Амгаланбаатар өнгөрсөн жил Үндэсний Их баяр наадмын сорилго барилдаанд үзүүрлэж, Увс аймгийн Тэс сумын 100 жилийн ойгоор Их шөвөгт шалгарсан төдийгүй 2023 оны Бүх цэргийн наадамд зургаа давж шөвгөрсөн амжилттай бөх юм.

Тэрбээр өнгөрсөн онд 21 насандаа аймгийн арслан цолоо баталж, Улсын наадмаар гурав давсан.

Энэ наадмын үзүүр бөхөөр Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат аймгийн арслан М.Гантулга шалгарав. Түүний хувьд аймгийн начин цолоо хоёронтоо батлаад өнгөрсөн зун Говь-Алтай аймгийн баяр наадамд түрүүлснээр аймгийн арслан цолонд хүрсэн.

Их шөвөгт сүүлийн үед заалнаа зэгсэн сайн барилдаж буй Сүхбаатар аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр, цэргийн заан Ө.Батсуурь нар үлдлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.