UBLife Logo
Спорт

Жозе Моуриньо туркийн ард түмнийг доромжилсон хэргээр шүүмжлүүллээ

Жозе Моуриньо туркийн ард түмнийг доромжилсон хэргээр шүүмжлүүллээ

Туркийн Супер лигийн гигант “Галатасарай” клубийн зүгээс “Фенербахче”-гийн дасгалжуулагч Жозе Моуриньогийн эсрэг гомдол мэдүүлжээ.

Түүнийг даваа гарагт явагдсан тоглолтын дараах мэдэгдэлдээ арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан үгс чулуудсан гэж буруутгав.

Истанбулын дерби тоглолтын дараах хэвлэлийн хурал дээр Моуриньо хэлэхдээ “Цэнгэлдэхийн сандлууд яг л сармагчин шиг үсэрч байна” гэж ёжилсноос гадна Туркийн шүүгчдийг эрс шүүмжилсэн.

Тухайн тоглолтыг Словенийн Славко Винчич шүүсэн юм.

"Челси", "Манчестер Юнайтед", "Тоттенхэм"-ийн хуучин дасгалжуулагч Моуриньо болон “Фенербахче” клубийн зүгээс эл буруутгалд хариу өгөөгүй байна.

Моу шүүгчийг буруутгахдаа “Би Словенийн шүүгчид баярлалаа гэж хэлэх ёстой. Тоглолтын дараа намайг хувцас солих өрөө рүү очиход дөрөв дэх шүүгчээр ажилласан турк эр тааралдсан юм. Би түүнд хандан “Хэрэв та энэ тоглолтыг талбайд шүүсэн сэн бол сүйрүүлэх байсан” гэж хэлсэн” тухайгаа ёжилсон.

Харин “Галатасарай”-н мэдэгдэлд "Фенербахче” клубийн дасгалжуулагч Жозе Моуриньо манай оронд ажиллаж эхэлсэн цагаас өдийг хүртэл туркийн ард түмнийг доромжилсон мэдэгдлүүдийг удаа дараа давтсаар байна. Түүний ёс суртахууны хэм хэмжээнээс хальсан үг хэллэг нь даамжирсаар хүмүүнлэг бус байдал руу хазайж байна. Бид түүний мэдэгдлийн талаар шүүх байгууллага төдийгүй УЕФА, ФИФА-д албан ёсны гомдол мэдүүлнэ” гэв.

Аваргуудын лигийн хоёр удаагийн аварга, өдгөө 62 настай Моуриньо өнгөрсөн зунаас “Фенербахче” багийн дасгалжуулагчаар томилогдсон бөгөөд энэ улирлын эхэнд Туркийн шүүгчдийг буруушаасныхаа төлөө мөнгөн торгуулиар шийдгэгдсэн билээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.