UBLife Logo
Спорт

Сумын заан Б.Цагаанбанди Тарвалин хийдийн нэрэмжит барилдаанд арав даван түрүүллээ

Сумын заан Б.Цагаанбанди Тарвалин хийдийн нэрэмжит барилдаанд арав даван түрүүллээ

Хоёрдугаар сарын 24-ны өдөр Бөхийн өргөөнөө явагдсан могой жилийн сар шинийн баярт зориулсан Тарвалин хийдийн нэрэмжит сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдаанд 608 хүчтэн зодоглолоо.

Эл барилдаанд Увс аймгийн Түргэн сумын харьяат сумын заан Батбаатарын Цагаанбанди 10 даван түрүүлэв. Тэрбээр сумын цолтнуудын заалны барилдаанд хоёр дахиа манлайлсан нь энэ.

Үзүүрт, Завхан аймгийн Цагаанхайрхан сумын харьяат сумын заан Баясгалангийн Лхагварагчаа шалгарлаа.

Гуравт, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын заан Д.Саранцогт, тавд Төв аймгийн Дэлгэрхаан сумын заан Б.Цогт, Төв аймгийн Батсүмбэр сумын заан М.Өсөхбаяр нар шалгарлаа.

Сонирхуулахад, 2025 онд болсон сумын цолтнуудын эхний барилдаанд Говь-Алтай аймгийн Бугат сумын заан Д.Гантөгс арав давж түрүүлсэн бол Төв аймгийн Дэлгэрхаан сумын заан Б.Цогт үзүүрлэсэн билээ.

Харин энэ сарын эхээр болсон Хавдрын эсрэг үндэсний зөвлөлийн нэрэмжит барилдаанд Увс аймгийн Баруунтуруун сумын начин Э.Ганболд арав даван түрүүлж, Архангай аймгийн Өгийнуур сумын заан А.Тодмагнай үзүүрлэсэн.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.