UBLife Logo
Дэлхий

Монгол дахь Израилын шинэ Элчин сайд томилогдлоо

Монгол дахь Израилын шинэ Элчин сайд томилогдлоо

Израилын ГХЯ-ны сайд Гидеон Саар гадаадын 4 улсад ажиллах шинэ Элчин сайдуудаа танилцууллаа. Үүнээс БНХАУ-д томилогдсон Элчин сайд олны анхаарлыг ихэд татаж байгаа юм.

“Times of Israel”-д бичсэнээр БНХАУ дахь Израилын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Эли Белоцерковский томилогджээ. Тэрээр мөн Монгол дахь Израилын Элчин сайдаар ажиллана.  Эли Белоцерковский өмнө нь ӨАБНУ, Украинд Элчин сайдаар ажиллаж байсан туршлагатай. 2023 оны 11 дүгээр сард ӨАБНУ-ын Засгийн газар Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхуг баривчлах уриалга гаргасны дараа тус улсаас буцаан дуудагдсан. Нэг хэсэг ОХУ-дахь Израилын ЭСЯ-нд ажиллаж байсан, туршлагатай дипломатч хүн.

Израилын ГХЯ-наас мөн Яаков Финкельштейныг Польш, Орен Бар-Элийг мьянмар дахь Элчин сайдаар томилжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
2
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\54.169.242.142
бузрууд