UBLife Logo
Дэлхий

Чингисийн сүлд Украины дайныг зогсооно гэв

Чингисийн сүлд Украины дайныг зогсооно гэв

“БНХАУ-ын Өвөрмонголын Чингисийн дурсгалын цогцолбороос Буриадын бөө мөргөлийн “Тэнгэри” төвд Эзэн Чингис хааны сүлдийг бэлэглэлээ” гэж Буриадын “Байкал” сайтаас мэдээллээ.

Энэхүү сүлд нь Украины сүлдтэй тун ижилхэн бөгөөд Украин дахь дайныг зогсооход тус болно гэж өвөрмонголчууд хэлсэн гэж тус сайт мэдээлжээ. Учир нь Монголын Эзэнт гүрэнд ямар ч чухал шийдвэр гаргахдаа заавал энэхүү сүлдийг залдаг байсан гэжээ. Энэ мэдээ гарснаас хойш Буриад, Тува, Халимагаас “Тэнгэри” төвд зочлох, мөргөх хүний тоо эрс нэмэгджээ.

“Байкал” сайтын мэдээнд “Их хаан энх тунх байхдаа энэхүү сүлдийг хамгаалж явахыг дархадуудад захисан. Ингээд тэд найман цагаан гэрт сүлдээ хадгалсан. 1270 онд Ордосын Эзэн хороо хошууны нутагт Хоньчин голын ойролцоо Зуны ордонд шилжүүлсэн. 1954 онд Хятадын Засгийн газраас Ордост албан ёсны бунхан нээсний дараа тэнд хадгалдаг болжээ. “Тэнгэри” төвөөс Их Хааны сүлдийг залах гэж олон жил ярилцсаны дүнд энэ жил гэрээ байгуулж, хүсэл нь биеллээ. Буриадын бөө нар энэ сүлдийн тусламжтайгаар ОХУ-ын ард түмэнд энх тайван тогтоох ёслол үйлдэж, ном уншиж байна” гэж бичжээ.

Эмгэг ада амирлахын шэдиие угэн hоёрхо

Эрхим алдар дурисхын шэдиие угэн hoёрхо

Буруу тэмсэл амирлахын шэдиие угэн hоёрхо

Буян хэшэг дэлгэрхын шэдие угэн hоёрхо

Оюун бэлиг еруулхын шэдиие угэн hоёрхо

Омог хүсын бадархын шэдиие угэн hоёрхо

Тэрсэ номто хаадайн дайниие талхан тоборог болгоодог

Тэнгэриин эзэн hахюуhа Чингисхаандаа мургэнэбди

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
1
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.