UBLife Logo
Спорт

Лионел Месси 51 дэх улсдаа зочлон тоглож, замналынхаа 853 дахь гоолыг орууллаа

Лионел Месси 51 дэх улсдаа зочлон тоглож, замналынхаа 853 дахь гоолыг орууллаа

Америк болон Карибын тэнгисийн орнуудын Аваргуудын лигийн тэмцээний шигшээ 16-гийн шатнаа “Интер Майами” болон “Кавалиер” клубүүд учраа тааран тоглов.

Баасан гарагийн өглөө Ямайк улсад явагдсан тус багуудын хариу тоглолт 2:0 харьцаатай өндөрлөснөөр нийлбэр дүнгээр “Интер Майами” ялалт байгуулж, шигшээ наймд шалгарлаа.

Өнөө өглөөний тоглолтод Лионел Месси, Луиз Суарес нар гоолдсон.

Дэлхийн шилдэг хөлбөмбөгчинд олгодог БаллонДор шагналыг наймантаа гардсан Мессигийн тухайд 51 дэх улсдаа зочлон тоглож, замналынхаа 853 дахь гоолыг орууллаа. Түүнчлэн Месси “Интер Майами”-гийн төлөө 37 дахь гоолоо оруулсан нь энэ.

Месси “Интер Майами”-гийн сүүлийн гурван тоглолтыг өнжөөд талбайд ахин гарсан нь өнөөдөр тохиов.

Тэд эл тэмцээний шигшээ наймд нутгийнхаа “Лос Анжелес” клубтэй тоглоно. “Лос Анжелес” багт Францын шигшээгийн бүх цаг үеийн шилдэг мэргэн бууч Оливье Жиру, шигшээ багийнхаа төлөө хамгийн олон тоглолтод оролцсон Уго Лорис нар хүчин зүтгэж байгаа юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.