UBLife Logo
Спорт

Хоригт орсон ОХУ-ын шигшээ “жараахай” агнан, рекорд тогтоосоор л

Хоригт орсон ОХУ-ын шигшээ “жараахай” агнан, рекорд тогтоосоор л

Өчигдөр Москва хотын “ВТБ-Арена”-д ОХУ-ын хөлбөмбөгийн шигшээ баг Замбийн багийг хүлээн авч, бут ниргэлээ. Украины дайн эхэлснээс хойш дэлхийн хөлбөмбөгийн ертөнцөөс “хөөгдөж”, тоглолт хийх эрхгүй болоод байгаа тул өрсөлдөгч олох нь том асуудал болоод байгаа билээ.

Ингээд Ази, Африкийн жижиг загаснуудтай тоглохоос өөр аргагүй болсон. Хоригт  байгаа ОХУ-той тоглолоо гээд ФИФА, УЕФА-гийн шийтгэлээс айхгүй, алдах зүйлгүй орны багууд л урилгыг хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ зарим нь нэгдүгээр шигшээ биш залуучуудын багаа явуулж байгаа юм.

ОХУ – Замби – 5:0 (2:0)

Гоол: Глушенков, 8, 1:0, Вахания, 44, 2:0, Глушенков, 53, 3:0, Глушенков, 58, 4:0, Батраков, Батраков, 73, 5:0.

ОХУ: Максименко, Дивеев (Литвинов, 63), Круговой, Осипенко, Миранчук (к), Комличенко (Мусаев, 63), Мостовой (Садулаев, 77), Глушенков (Бакаев, 59), Комаров (Батраков, 59), Черников (Кисляк, 63), Вахания.

Замби: Нсабата, Каманга (Чанда, 78), Чепеши, Гифт Мпанде, Чайва, Кангва (к), Банда Сабобо, Чонго, Капумбу (Канда, 66), Чама (Чилуфья, 61), Мусонда (Чипйока).

Шүүгч - Адель Али Ахмед Аль-Накби (АНЭУ).

ОХУ-ын шигшээ баг сүүлийн 8 тоглолтодоо нэг ч гоол алдаагүй. 2023 оны 10 дугаар сарын 16-наас хойш хаалгаа хуурай манасан нь тус шигшээгийн түүхэн амжилт болж байгаа юм. Өмнөх амжилт нь ЗХУ гэж байхдаа 1990-1991 онд 7 тоглолтод гоол алдаагүй амжилт байжээ. ОХУ-ын баг одоогоор ФИФА чансаа 34-т бичигдэж байна.

2023.11.20 – Волгоград, ОХУ – Куба 8:0  

2024.03.21 – Москва, ОХУ – Серби  4:0     

2024.06.07 – Минск, ОХУ – Беларусь 4:0

2024.09.05 – Ханой, ОХУ – Вьетнам 3:0    

2024.11.15 – Краснодар, ОХУ – Бруней 11:0

2024.11.19 – Волгоград, ОХУ – Сири 4:0   

2026.03.19 – Москва, ОХУ – Гренада 5:0  

2025.03.25 – Москва, ОХУ - Замби 5:0

Энэ жил ОХУ-ын баг 10 нөхөрсөг тоглолт хийнэ. Зургаадугаар сарын 6-нд гэртээ Нигерийн багийг хүлээн авах бол зургаадугаар сарын 10-нд Минскт Беларусьтай тоглоно.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
1
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.