UBLife Logo
Спорт

Дэлхийн аварга Саид Моллай Германы иргэншил авах уу, зодог тайлах уу?

Дэлхийн аварга Саид Моллай Германы иргэншил авах уу, зодог тайлах уу?

2018 оны дэлхийн аварга, “Токио-2020” олимпын наадмын үзүүр бөх Саид Моллай Парисын олимпыг өнжсөн билээ. Сүүлийн үед чимээгүй байсан тэрбээр Гүржид явагдаж буй пара жүдо бөхийн Дэлхийн цомын тэмцээнд ажиллаж байна.

Моллай пара жүдо бөхийн холбоо болон олон улсын жүдо бөхийн холбооны хамтарсан ажлын хэсэгт гишүүнээр элсжээ.

“Би шинэ ажлынхаа шаардлагаар Гүржид ирсэн. Өдгөө миний хувьд Германд амьдарч байгаа. Жүдо бөх бол миний амьдрал. Би жүдогийн хамт олонтой ажиллах дуртай, ялангуяа залуучуудтай. Миний зүгээс залуустай мэддэг зүйлсээ хуваалцах дуртай байдаг, тэд ч гэсэн суралцахдаа таатай ханддаг. Хэдий тогтмол ажил биш ч гэлээ, би Германы пара жүдогийн багийнхантай хамтарч ажилладаг юм. Тэдэнд туслах гэж л энэ шүү дээ. Энэ удаагийнх миний шинэ ажлын анхны арга хэмжээ болж байна. Миний бие пара жүдог дараагийн шатанд хүргэхийн тулд хичээн зүтгэх сэн гэж догдолж байна. Одоохондоо бол суралцах, ойлгох, таних гэсэн эхний алхмаа хэрэгжүүлж байгаа. Удахгүй өөрийн мэдлэг, туршлагтаа тулгуурлаад пара жүдо бөхийн хөгжилд шинэ эринийг эхлүүлнэ гэж итгэдэг” хэмээн тэрбээр ярьсан байна.

2025 он бол Моллайн хувьд эргэлтийн цэг л гэсэн үг. Тэрбээр Германы шигшээ багт нэгдэх үү, эсвэл зодог тайлах уу гэдгээ удахгүй шийдэх юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
1
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\47.129.134.35
mongold yamar hamaa bn
ЗОЧИН\47.129.134.35
mongold yamar hamaa bn
ЗОЧИН\3.0.177.32
who cares
ЗОЧИН\13.212.214.10
Одоо амжилт гаргахгүй болсон. Тэтгэвэртэй гар.
ЗОЧИН\47.129.199.205
Одоо амжилт гаргахгүй болсон. Тэтгэвэртэй гар.
Зочин\13.229.143.243
Чи боллоо. Одоо хэрэггүй , Залуучууд гараад ирсэн . Гэртээ сайхан амар
Зочин\13.229.99.178
Чи боллоо. Одоо хэрэггүй , Залуучууд гараад ирсэн . Гэртээ сайхан амар
Зочин\13.229.143.243
Чи боллоо. Одоо хэрэггүй , Залуучууд гараад ирсэн . Гэртээ сайхан амар
Зочин\13.229.99.178
Чи боллоо. Одоо хэрэггүй , Залуучууд гараад ирсэн . Гэртээ сайхан амар