UBLife Logo
Спорт

Чөлөөт бөх: 2025 онд АНУ – ОХУ халз барилдаан болно

Чөлөөт бөх: 2025 онд АНУ – ОХУ халз барилдаан болно

Чөлөөт бөхийн хоёр их гүрэн халз барилдаанд нүүр тулах цаг удахгүй ирэх нь. ОХУ-ын Спорт бөхийн холбооноос АНУ-ын бөхийн холбоонд чөлөөт бөхийн шигшээ багийн цуврал барилдаан зохион байгуулах саналыг албан ёсоор тавьжээ.

ОХУ-ын Спорт бөхийн холбооны мэдэгдэлд “ОХУ, АНУ-ын улс төрийн харилцааг сайжруулах, харилцан эв нэгдэлтэй байхын тулд манай холбооноос хоёр улсын чөлөөт бөхийн шигшээ багийн халз барилдаан зохион байгуулахыг санал болгож байна. Хоёр улсын талбайд тус бүр нэг удаа хийж болох юм” гэж дурджээ.

АНУ, ОХУ хоёр улсын шигшээ багийн өрсөлдөөн бөх сонирхогчдын анхаарлын хамгийн их татдаг. Халз барилдааны хувьд хамгийн сүүлд 2017 онд өрсөлдөж байжээ.

Энэ удаад цуврал барилдааны зохион байгуулалтыг 2022 онд байгуулагдсан ОХУ-ын мэргэжлийн бөхийн PWL лиг хариуцахаар санал гаргаад байна. Энэхүү лиг дэлхийн шилдэг тамирчдыг өндөр шагналаар урин, барилдуулж байгаа.  Нийт 8 тэмцээн зохион байгуулсанд 28 орны 1000 бөх оролцжээ. 11 олимпын аварга, 32 дэлхийн аварга, олимпын медальт 24 бөх оролцож, шагналын сан 3,2 сая ам.доллар болсон юм. Хамгийн сүүлийн тэмцээнд АНУ-ын олимпын аварга Кайл Снайдер оролцсон билээ.

Хоёр улсын холбоод одоогийн байдлаар халз барилдааны талаар санал солилцож байгаа бөгөөд 2025 онд хоёр тэмцээн зохион байгуулах бүрэн боломжтой гэж үзэж байна.  

Олимпын 3 удаагийн аварга Александр Карелин “Чөлөөт бөхийг олимпын хөтөлбөрөөс хасах аюул тулгарахад Нью-Йоркт АНУ, Иран, ОХУ-ын шигшээ баг тэмцээн зохион байгуулж байлаа. Тамирчид дэвжээнд дээр өрсөлдөгч ч амьдрал дээр анд найзууд. Шударга, ширүүн өрсөлдөөн үзүүлж байж бид бөх сонирхогчдын тоог нэмнэ”

Спор бөхийн холбооны тэргүүн Михаил Мамиашвили “Энэ цуврал тэмцээн удахгүй болно гэдэгт итгэж болно. Америкчууд эрүүл өрсөлдөөний төлөө байгаа. Яагаад гэвэл тэд хүчтэй. Оросуудыг ялаагүй байж өөрийгөө аварга гэж бүрэн хэлж болохгүй гэдгийг тэд мэдэж байна. Бид ч гэсэн америк, иран бөхийг ялалгүй аварга болбол нэг зүйл дутуу”

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.