UBLife Logo
Спорт

Эрлинг Хааланд Норвегийн шигшээ багийн төлөө 41 тоглолтод 40 гоол орууллаа

Эрлинг Хааланд Норвегийн шигшээ багийн төлөө 41 тоглолтод 40 гоол орууллаа

“Манчестер Сити” клубийн довтлогч Эрлинг Хааланд энэ улирлыг тааруу амжилттайгаар үргэлжлүүлж буй.

Гэвч тэрбээр гуравдугаар сард явагдсан шигшээ багийнхаа хоёр тоглолтод дараалан гоолдлоо. Улмаар Норвегичүүд 2026 оны ДАШТ-ий урьдчилсан шатны өрсөлдөөнийг хоёр хожилтойгоор эхлүүлэв.

Тэд Молдавыг 5:0-ээр, Израилийг 4:2 харьцаатайгаар буулгаж авсан тул 6 оноотойгоор хэсгээ тэргүүлж буй. Гэхдээ энэ хэсгийн гол фаворит Италийн шигшээ баг ирэх 6-р сараас эхлэн тоглох юм.

Хааланд энэ сард Молдав болон Израилийн шигшээ багуудын эсрэг гоол оруулснаар Норвегийн шигшээ багийн өмсгөлтэй 41 тоглолтод 40 гоол бүртгүүлсэн.

Тэгвэл “Арсенал”-ын ахлагч Мартин Одегаард эдгээр тоглолтуудад дөрвөн гоолын дамжуулалтаар багийнхандаа тусалсан юм.

Хааландын тухайд энэ улирлын 46 тоглолтод оролцохдоо 38 гоол оруулж, таван гоолын дамжуулалтыг өгснөөр Европын топ таван лиг дэх тоглогчдыг клуб болон шигшээ багийнхаа төлөө оруулсан гоолоороо тэргүүлж байна.

“Манчестер Сити” клуб 3-р сарын 30-ны өдөр Английн цомын шигшээ наймд “Борнмут”-тай тоглохоор зэхэж буй.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.