ОХУ-ын Буриадын нийслэл Улаан-Үд хотод чөлөөт бөхийн BAIKAL OPEN тэмцээн болж өнгөрлөө. Тус тэмцээнд оролцсон манай бөхчүүд есөн алт, зургаан мөнгө, найман хүрэл медаль хүртсэн сайхан амжилт үзүүллээ. Эрэгтэй 70 кг жинд гавьяат тамирчин Т.Тулга алтан медаль авсан. Тэмцээний дараа Т.Тулга "Зугалай" клубт зочилж, буриад хүүхэд багачуудад зориулан, мастер- класс хийлээ.

"Зугалай" клубийн үүсгэн байгуулагч Владимир Жалсараев “Т.Тулга бол ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадмын аварга, Парисын олимпод оролцсон алдартай бөх. Гэхдээ тэр үнэхээр даруу төлөв хүн юм. Манай хүүхдүүдэд тэр шууд л таалагдсан. Хэнд ч татгалзахгүй, сайхан зантай. Дархан мэхээ манай хүүхдүүдэд зааж өгсөн” гэж сэтгүүлчдэд ярьсан байна.