Өнөөдөр шөнө Аваргуудын лигийн шөвгийн наймын тоглолттой. Хамгийн их анхаарал татаж байгаа нь Английн “Арсенал” талбай дээрээ Мадридын “Реал” багийг хүлээн авах тоглолт. Хэдийгээр хоёр аварга загас ч хоорондоо ердөө хоёрхон таарч байсан нь гайхалтай. 2006 онд тэд мөн л Аваргуудын лигийн 1/8 финалд таарсан. “Арсенао” Реалыг Анригийн гоолоор талбай дээр нь 1:0 ялж, Лондонд 0:0 тэнцээд дараагийн шатанд шалгарч байв.
Энэ улирал “Реал” Мадрид замдаа “Манчестер Сити”, “Атлетико” гэсэн томчуудыг буулган авсан. Харин “Арсенал” ПСВ-г 9:3 ялж, шалгарсан. Дотоодын тэмцээндээ хэн хэн нь хоёрдугаар байрт явж байгаа. Гэхдээ Арса гол хамгаалагч Габриэлыг алдсан нь тааруу мэдээ. Мадридын баг Валенсид ялагдсаныхаа дараа Лондонд уур хилэнтэй очиж байгаа. Ялангуяа Бразилын Винисиус сүүлийн үед торгуулийн цохилт хийхээ болиод байгаа. Орельена Тчуамени торгуулийн улмаас талбайд гарахгүй.