Монголын хөлбөмбөгийн лигийн мэдээ Беларусын “Прессбол” сонин, сайтад гарчээ. Манай хөл бөмбөгийн талаар мэдээллэж байгаа нь сайн хэрэг ч баталгаатай, найдвартай мэдээ уншигчдадаа хүргэж байх ёстой билээ. Мэдээнийх нь гарчиг “Дэлхийн хамгийн муу баг анхны ялалтаа авлаа” гэж байгаа юм. Ямар байгууллага, холбооны чансаагаар тодруулсан юм бол? Эсвэл энэ сайтын шинжээчид Монголд ирээд тоглолт үзсэн юм болов уу? Багийн нэр, лигийн мэдээгээ сайн нягталж байхыг тус сониноос хүсье.
Ингээд мэдээг үгчлэн оруулан хүргэж байна.
“Дэлхийн хамгийн муу баг улирлын анхны ялалтаа авлаа”
“Төв Буганууд” баг талбай дээрээ “Хоромхон” багийг 2:1 ялж, Монголын АШТ-ий 13 дахь тойрогт ялалт байгууллаа.
“Төв Буганууд” багийг яг одоо дэлхийн хамгийн сул баг гэж нэрлэдэг. 12 тойрогт тус баг ямар ч оноогүй, бөмбөгний харьцаа нь 5-122 байсан юм. Тэд өмнөх багаасаа 7 оноо дутуу байна” гэжээ.
