Өнөөдөр Словакийн нийслэл Братислав хотод Европын аварга шалгаруулах сонгомол барилдаан, чөлөөт бөхийн тэмцээн эхэлнэ. Тус тэмцээнд оролцож байгаа ОХУ-ын шигшээ багийн ахлагч Абдулрашид Садулаевт Шенгений виз өгөөгүйн улмаас Словакт нэвтэрч чадсангүй. Улс төрийн зорилготой үйлдэл, хүчтэй өрсөлдөгчөө зайлуулах оролдлого гэх мэтээр тайлбарлан, янз бүрээр эсэргүүцэл илэрхийлсэн ч үнэн шалтгаан нь өөр байсан талаар Оросын сэтгүүлч Владимир Иванов мэдээллээ.

Иванов энэ талаар “Үнэнийг хэлэхэд Садулаев Шенгений орнуудад орох хоригтой. Бүтэн 59 сарын хориг шүү. Тэр өнгөрсөн жилийн Европын АШТ-д оролцох гэж их үзсэн. 2024 онд Садулаев холбоотой хамаагүй хувиараа Испанид жуулчны визээр зорчсон. Тэр жуулчны визээрээ Европын АШТ-д оролцохоор Румынд хүрч ирсэн. Энэ нь Румын улсын хуулийг зөрчсөн. Энэ улсад нэг бол албан ёсны урилгаар, үгүй бол Шенгений олон удаагийн визээр нэвтрэх боломжтой. Харин Садулаев жуулчны визээр албан ёсны арга хэмжээнд оролцох гэж оролдсон тул Румыны хил дээр паспортыг нь хураагаад Шенгений бүсэд нэвтрэхийг нь 59 сар хориглосон тамга дарсан юм байна. Өнгөрсөн гуравдугаар сард Садулаев шинэ паспорт аваад Словакийн визэнд өгсөн ч мэдээж хоригтой хүнд гараагүй” гэж тайлбарлажээ.
Хэрэв үнэн бол Саудалев дахиад хэдэн жил Европын орнуудад очиж чадахгүй нь.