Яагаад зарим улс оронд анимэг хориглодог вэ? Шалтгаан нь янз янз. Ихэнх тохиолдолд хэт их хүчирхийлэл, садар самуун үзэгдэл, шашин шүтлэгийн асуудлаар тухайн улсынхаа Шүүх, прокурорын газраас хориг тавигдсан байдаг. Гэхдээ бас өөр шалтгаанууд бий.
Chika Gentou Gekiga: Shoujo Tsubaki (1992)
Хориглогдсон: Хятад, Саудын Араб, Индонез, Япон.

Мидори хэмээх 12 настай охин хүнд өвчтэй ээждээ туслахаар гаж хүмүүсийн циркт ажилд орно. Тэр чигээрээ хүчирхийлэл, харгислалаар дүүрсэн зохиол байсан тул зураг авалтыг нь ямар ч компани ивээн тэтгэхийг хүссэнгүй. Ингээд найруулагч Хироши Харада өөрийн мөнгөөр хийжээ.
Death Note (2003)
Хориглогдсон: Хятад.

Шилдэг сурагч Ягами Лайт хүмүүсийг алж чадах дэвтэртэй болно. Дэвтэр дээр хэн нэгний нэр овгийг бичихэд тэр хүн 40 секундийн дараа зүрхний шигдээсээр нас бардаг. Ягами энэ дэвтрээ шударга ёсны төлөө гэмт хэрэгтнүүдийг устгахад ашиглахаар шийднэ.
Сурагчид ийм үхлийн дэвтэр хийж эхэлсний дараа Хятадад хориглосон. Залуу үеийн сэтгэл зүй, биеийн эрүүл мэндийг хамгаалахын тулд 2005 онд энэ анимэг гаргах, худалдаалахыг бүрэн хоригложээ.
Kite (1998)
Хориглогдсон: Норвег.

Өнчин охин Сава цагдаагийн хяналт дор алуурчин болно. Тэд гэмт хэрэгтнүүдтэй хуулиас гадуур, хувийн аргаар тэмцэж байгаа юм. Анимэд насанд хүрээгүй хүүхдийн бэлгийн хүчирхийлэл олон гардаг тул Норвегт хоригложээ. Харин Америкт хүчирхийллийн хэсгийг хасаад гаргасан байдаг.
Покемон (1997)
Хориглогдсон: Саудын Араб.

Сатоши болон тэдний анд нөхдийн тухай анимэ. 2001 онд Саудын Арабд покемон тоглоомыг хориглосон. Учир нь мөрийтэй тоглоом, покемоны хувирал зэрэг Исламын шашинд хориотой агуулгатай гэж үзжээ.
High School DxD (2012)
Хориглогдсон: Шинэ Зеланд.

Иссэй Хёдо бол жирийн нэгэн сурагч. Тэр хэзээ ч найз охинтой байгаагүй. Шинэ сургуульд шилжээд нэгэн охинтой танилцсан ч нөгөө охин түүнийг алж орхино. Ингээд дахин төрсөн Иссэйгийн зорилго нь юу вэ? Хэт их эротик үзэгдэлтэй тул хориглогджээ.
Attack on Titan (2013)
Хориглогдсон: Хятад

Хүн дүрст титануудын довтолгоонд өртсөн дэлхий ертөнц. Хүмүүс өөрсдийгөө хамгаалахын тулд том хашаагаар гадаад ертөнцөөс тусгаарлагдана. Хүчирхийлэл хэт их гэж Хятадад үзсэн.
Elfen Lied (2004)
Хориглогдсон: Хятад.

Аймшгийн төрлийн энэхүү анимэг цус нөж, нүцгэн шалдан үзэгдэл ихтэй, хэт хатуу харгис гэж үзэн, Хятадад хориглосон байна.
Tokyo Ghoul (2011)
Хориглогдсон: Хятад

Хүн идэштнүүдээс зугтан, айдас дунд амьдрах Токио хот. Мэдээж хүчирхийллээр хориглогдсон.
Psycho-Pass (2013)
Хориглогдсон: Хятад

Цуврал алуурчны эрэлд гарч байгаа сэдвээрээ л Хятадад хаалгасан.
Code Geass (2006)
Хориглогдсон: Хятад

Японы милитаризм, геноцид, бослого хувьсгал гээд Хятадад хаагдах бүхий зүйл нь бүрэн байлаа.
Grave of the Fireflies (2008)
Хориглогдсон: Өмнөд Солонгос

Дэлхий дайны үеийн япончуудын хүнд амьдралыг гаргаж, Японы түрэмгийллийг нуух гэсэн бүтээл гэж БНСУ-д үзжээ.
Kinnikuman (1983)
Хориглогдсон: Франц

Брокен хэмээх дүр нь хувцсан дээрээ хас тэмдэгтэй тул хоригт өртжээ.