UBLife Logo
Кино

"Амьдрал чамд жүрж өгөхөд" киноны сүм жуулчдын очих дуртай газар болжээ

"Амьдрал чамд жүрж өгөхөд" киноны сүм жуулчдын очих дуртай газар болжээ

БНСУ-ын "Амьдрал чамд жүрж өгөхөд" кино үзэгчдийг байлдан дагуулаад удаагүй байна. Тус кинонд гардаг нэгэн үзэгдэл бий. Сүмийн өмнө хуримын машин зогсож, цагаан даашинзтай АйЮ буюу Ян Гым Мён найзуудынхаа голд баяр хөөртэй инээмсэглэнэ. Түүний хуучин найз залуу нь алсаас ажиглаж, хуучнаа дурсан чимээгүй инээмсэглэж байх ажээ.

Netflix-ийн энэхүү цуврал киноны сэтгэл хөдөлгөсөн энэ үзэгдэл үзэгчдийн зүрх сэтгэлийг эзэмдсэн байна. Зураг авалтыг Хойд Кёнсан аймгийн Вэгван хотын Касиль сүмд хийжээ. Одоо энэ сүм гадаад, дотоодын жуулчдын үзэх дуртай газрын нэг болоод байгаа юм.

Касиль бол католик сүм. 1895 онд байгуулагдсан. Хамгийн анхны пастор нь Францын санваартан Камиль Пайласс байжээ. Анх таван өрөөтэй жирийн нэг байшинд мөргөл үйлддэг байсан ч сүсэгтний тоо нэмэгдсэн тул 1923 онд шинэ барилга барьсан юм байна. 2003 онд Касиль сүм Хойд Кёнсаны Соёлын өвд бүртгэгджээ.

Neuromanik стилиэр баригдсан, улаан тоосгон энэ сүм Солонгосын дайныг бүрэн бүтэн туулаад гарч ирсэн. Хойд, Өмнөд хоёр Солонгосын цэрэг сүмийг хээрийн эмнэлэг болгон ашиглаж байв. "Амьдрал чамд жүрж өгөхөд" киноны зураг авалт өнгөрсөн жилийн хавар болсон. Одоо орон нутгийн захиргаанаас сүмийн ойролцоо тус кинотой холбоотой, тусгай зураг авалтын хэсэг байгуулж, улам олон жуулчдыг татах ажил хийж байгаа гэнэ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.