Саяхан Словакийн нийслэлд болсон чөлөөт бөх, сонгомол барилдааны Европын АШТ-д Болгарын шигшээ багийн бөх, дагестан гаралтай Магомед Рамазанов 86 кг жинд түрүүлж, Болгар улсад 20 жилийн дараах тивийн аваргын хэргэмийг нь авч өгсөн билээ. Гэвч Софи хотын нисэх буудалд түүнийг Болгарын бөхийн холбооноос хэн ч угтаж аваагүй. Тус холбооны шинэ тэргүүн, эмэгтэй чөлөөт бөхийн олимпын хос мөнгөн медальт (2008, 2012), дэлхийн 5 удаагийн аварга Златева Станка “Магомед болгар хэлээр ярьдаггүй болохоор очоогүй. Тэр эхлээд болгар хэл сураг” гэж тайлбарлаж байсан юм.

Удалгүй Болгарын бөхийн холбооноос сонгомол барилдаан, эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн шигшээ багийн дасгалжуулагч нараа халж, Болгарын багт Парисаас олимпын алтан медаль авчирсан орос гаралтай Магомед Рамазанов, сонгомол барилдааны олимпын аварга, украин гаралтай Семён Новиков хоёрыг багаасаа гаргалаа. Уг нь энэ хоёр бөх Болгарт бөхийн төрлөөр 24 жилийн дараа олимпын алтан медаль авчирсан юм.

Ерөнхийлөгч Златева цаашдаа гадаадаас легионер авахгүй бодлого барих гэнэ. Шигшээ багийн шинэ удирдлагад тавдугаар сарын1-нд болгар тамирчдаар амжилт гаргах төлөвлөгөө танилцуулахыг үүрэг болгожээ.