UBLife Logo
Спорт

Их мастер Б.Мөнгөнтуул гранпри тэмцээнд Энэтхэгийн Дронаваллитай тэнцлээ

Их мастер Б.Мөнгөнтуул гранпри тэмцээнд Энэтхэгийн Дронаваллитай тэнцлээ

Энэтхэгийн Пуна хотноо дөрөвдүгээр сарын 14-23-ны өдрүүдээр шатрын гранпри цуврал тэмцээний тав дахь гараа явагдаж өндөрлөлөө.

Эл тэмцээнд дэлхийн чансааны шилдэг 100-д эрэмбэтэй 10 шатарчин цэц сорьсон юм. Тэдний нэг нь ФИДЕ Гранд Свисс тэмцээний дөрөвдүгээр байрт шалгарч уг тэмцээнд оролцох эрхээ авсан Их мастер Б.Мөнгөнтуул.

Тэрбээр Гүржийн Саломе Мелиаг буулган авч сайн эхлэлийг тавьсан.

Гэвч дараагийн өрөгтөө Хятадын 22 настай Чжу Цзиньэрт ялагдсан юм. Гуравдугаар тойрогт Орос гаралтай Польш шатарчин Алина Кашлинскаяг буулгаж авснаар тэргүүлэгчдийн эгнээнд ахин очив.

Харин үүний дараах дөрвөн өрөгтөө Болгарын Нургюл Салимова, Энэтхэгийн Вайшали Рамешбабу, Хумпа Конеру, Дивья Дешмух нарт дараалан хожигдсон.

Тэгвэл сүүлийн хоёр тоглолтодоо Оросын Полина Шувалова, Энэтхэгийн Харика Дронавалли нартай дараалан тэнцлээ.

Улмаар Пунагийн гранпри тэмцээнийг X байраар өндөрлүүлэв.

Гранпри цомын эзнийг зургаан цуврал тэмцээний нийлбэр дүнгээр тодруулна. Ингэхдээ нэг тамирчин гуравт нь оролцох эрхтэй.

Б.Мөнгөнтуул хоёрдугаар сард явагдсан Монакогийн гранпри тэмцээнээс хүрэл медаль хүртэж Монголын шатарчдын оргил амжилтыг дархалсан билээ.

Таван цуврал тэмцээний дараах байдлаар Б.Мөнгөнтуул гранпри цувралын XI байрт эрэмблэгдэж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.