UBLife Logo
Спорт

Дээд лиг | Финалын цуврал нанчилдаанаар эхэллээ

Ub.life
Ub.life
Дээд лиг | Финалын цуврал нанчилдаанаар эхэллээ

Сагсан бөмбөгийн Үндэсний Дээд лигийн 2024-25 оны улирал дуусах дөхөж, аваргын төлөө өрсөлдөх хоёр багийн нэр тодорсон.

Өнөөдөр “М банк” аренад явагдаж буй “Хасын Хүлэгүүд” болон “Бишрэлт Металл” багуудын финалын эхний цуврал тоглолт таагүй дүр зураглалтайгаар эхлэв.

Тухайлбал, тоглолтын эхний үеийн төгсгөлд “Металл”-ын Девон Скотт, энэ улирлын Үнэ цэнтэй тоглогчоор тодорсон А.Азбаяр нар нанчилдаад амжлаа.

Улмаар Скотт тоглолтоос хөөгдсөн бол А.Азбаярыг техникийн алдаагаар шийтгэв. Гэхдээ уг үйл явдал үүгээр дуусахгүй байх эрсдэлтэй. Скоттыг олон тоглолтоор бандах магадлалтай бол А.Азбаярын бэртсэн эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

Эл хоёр багийн тоглолтын хоёрдугаар хагас тун удахгүй эхлэх юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\47.129.169.205
Tanaihiig ovoo gaigui gej bodood unshdag baital bichij bga medeenii garchig ntr arai bishee
ЗОЧИН\47.129.127.176
Yu olon togloltoor bandah. Delhiigees zailuul naadhaa.