UBLife Logo
Спорт

Аймгийн хурц арслан Д.Алтанцоож улсын арслан М.Лхагвын нэрэмжит барилдаанд түрүүллээ

Аймгийн хурц арслан Д.Алтанцоож улсын арслан М.Лхагвын нэрэмжит барилдаанд түрүүллээ

Дөрөвдүгээр сарын 19-ны өдөр Бөхийн өргөөнөө явагдсан улсын арслан Маамын Лхагвын нэрэмжит барилдаанд томчууд голцуу зодоглож, хуучлах сонин ихтэй, харах барилдаан олонтой сайхан болж өндөрлөлөө.

Энэ наадмын түрүү бөхөөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат аймгийн хурц арслан Даваасүрэнгийн Алтанцоож тодров. Түүний хувьд улс, аймгийн цолтнуудын заалны барилдаанд хоёр дахиа түрүүлэхдээ тавын даваанаас хойш тунаж барилдсан нь тодхон амжилт боллоо.

Аварга О.Хангай 256 бөх зодоглосон 2025 оны хоёр том барилдаанд дараалан түрүү булаалдаж, аваргын зангаргийг харууллаа. Тэрбээр өнгөрсөн жил заалны 14 барилдаанд зодоглож, найм түрүүлсэн бол өнөө жилийн эхэнд хоёр түрүүлж, мөн хоёр удаа үзүүрлээд байна.

Улсын арслан Э.Оюунболдын барилдах эрх энэ наадмаар сэргэж, тэрбээр 2023 оны гуравдугаар сараас хойш заалнаа анхны удаагаа зодоглоод нэг давав.

Аварга О.Хангай, арслан Б.Орхонбаярыг амласан нь, Н.Батсуурьт амлуулсан нь барилдааныг шимтэй, шуугиантай болголоо.

Энэ наадмын Их шөвөгт дархан аварга Н.Батсуурь, улсын заан Б.Бат-Өлзий нар шалгарсан.

Харин шөвгийн наймд улсын арслан Б.Орхонбаяр, улсын заан М.Лхагвагэрэл, улсын харцага Э.Даш, улсын начин Х.Цогтгэрэл нар үлдэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
2
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.