Монголын хөлбөмбөгийн холбооны ээлжит бус сонгууль өчигдөр болж тус холбооны ерөнхийлөгчөөр Ц.Анандбазарыг сонгосон билээ. Гэвч зарим хөлбөмбөгчин, дасгалжуулагч, хөлбөмбөгийн зүтгэлтнүүд шинэ ерөнхийлөгчийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлж, цаашид МХБХ-ноос зохион байгуулах хуваарьт тэмцээн, уралдаанд оролцохгүй гэдгээ эрс мэдэгдлээ.
Та бүхэнд Монголын хөлбөмбөгчид Ц.Анандбазарыг эсэргүүцэж буйг илтгэх АРВАН постыг хуваалцаж байна. Үнэндээ арваар тогтохгүй олон хөлбөмбөгчин эсэргүүцлээ илэрхийлээд байгаа юм.
#1. Үндэсний шигшээ багийн бүх цагийн үеийн мэргэн бууч Н.Наранболд

#2. Үндэсний Дээд лигийн аварга “СП Фалконс” клубийн ахлагч М.Төгөлдөр

#3. Словакийн Дээд лигт тоглож буй Г.Ганбаяр

#4. “Western FC Women” клубийн тоглогч Ариунжаргал

#5. Үндэсний Дээд лигийн “Очир” зөвлөл болон “Хөлбөмбөгийн тоглогчдын холбоо”-ноос хамтарсан мэдэгдэл гаргав

#6. “Brera Ilch FC” клубийн тоглогч Э.Мөнх-Эрдэнэ

#7. Футзалын Дээд лигийн “Хан жигүүртэн” клубийн тоглогч Эрдэнэбилэг

#8. Дэмждэг багийнхаа тоглолтыг дэргэдээс нь үзэхийн тулд дугуйгаар 11 сар аялсан Б.Очирваань

#9. “Эрхэс” клубийн дасгалжуулагч М.Галаа

#10. Үндэсний шигшээ багийн ахлагч Х.Цэнд-Аюушийн гэргий Г.Нинжин
