Сонгомол, чөлөөт бөхийн чансааны оноо олгох "Улаанбаатар опен" тэмцээн тавдугаар сарын 29-нөөс зургадугаар сарын 1-ний өдрүүдээр Буянт-Ухаа спортын ордонд болно.
Энэ тэмцээнд барилдахаар өдгөө 17 орны 350 бөх мэдүүлгээ ирүүлжээ.
Манай улс зохион байгуулагч орны хувиар нэг жинд тав хүртэлх бөх оролцуулж болох тул 120 тамирчнаа сойж байна.
Гол барилдаанууд Монгол, Энэтхэг, Киргыз, Оросын бөхчүүдийн хооронд өрнөх төлөвтэй байгаа юм.
