Монгол улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулсан Дархан аварга цолны хүндэтгэлийн наадам баасан гарагт 13:00 цагаас эхэлнэ.
Бөхийн өргөөнөө явагдах улс, аймгийн цолтой 128 бөхийн уг барилдааныг улсын арслан цолтой дөрвөн бөх манлайлж барилдахаар бүртгүүлжээ.
Тэдгээр нь улсын арслан Ц.Содномдорж, Б.Орхонбаяр, Э.Оюунболд, Ц.Бямба-Отгон нар юм.
Энэ барилдаанд улсын цолтой 34 бөх бүртгүүлсэн бол сумын цолтон ганц ч багтсангүй.
