Монголын кино найруулагч Пүрэв-Очирын Лхагвадуламын “A South Facing Window” хэмээх шинэ богино хэмжээний кино Unifrance Short Film Awards-аас шүүгчдийн тусгай шагнал хүртжээ. Тэрээр Макаогийн Asian Film Awards Academy-ийн зохион байгуулсан International Film Camp-д оролцож, киногоо бүтээх санхүүжилт авч чадсан шилдэг уран бүтээлчдийн нэг юм.

Түүний 2022 онд бүтээсэн “9-р сарын цас” (Snow in September) кино нь Венецийн кино наадмын Orizzonti хэсэгт Шилдэг богино хэмжээний кино шагнал, Торонто олон улсын кино наадмаас Шилдэг олон улсын богино хэмжээний кино шагнал хүртсэн. Мөн 2020 онд бүтээсэн “Шилүүс” (Mountain Cat) кино нь Каннын кино наадмын богино хэмжээний киноны уралдаанд шалгарч, Бусан олон улсын кино наадмаас Азийн шилдэг богино хэмжээний кино шагнал хүртсэн.


“A South Facing Window” кинонд зургаан настай охины хамтаар Улаанбаатар хотод аж төрөн суух залуухан хосын тухай өгүүлнэ. Салахын даваан дээр ирсэн залуу хос хэрхэн хуучны хоосон байрнуудаар явж, өөрсдийн аз жаргалыг эрж хайж буй тухайн энд өгүүлэх аж.
