Дөрөвдүгээр сард нээлтээ хийснээсээ хойш ашиг орлогоороо тэргүүлээд байгаа Найруулагч Райн Куглер болон “Уорнер Брос” кино компанийн хамтын бүтээл болох аймшгийн төрөл жанрын “Sinners” киног гэрээсээ ч үзэх боломжтой боллоо.

Холливудын жүжигчин Майкл Б.Жорданы давхар дүр бүтээсэн уг кино нь 1930-аад онд Чикагогоос төрөлх хотдоо эргэн ирж буй ихэр ах дүүс Smoke ба Stack-ийн тухай 138 минутын турш өгүүлнэ. Мөн киноны гол дүрүүдэд жүжигчин Хэйли Стейнфельд, Жак О’Коннелл, Делрой Линдо, Ли Жун Ли нар тогложээ.

"Sinners" киног 6-р сарын 3-нд Amazon Prime Video, Apple TV, Fandango at Home зэрэг дижитал платформ дээр худалдан авч, түрээслэн үзэх боломжтой гэж Warner Bros мэдээлсэн байна. Хэрвээ урьдчилсан захиалга өгөхийг хүсвэл Prime Video, Fandango at Home зэрэг платформ дээр 24.99 ам.доллароор авах боломжтой аж.
Урьдчилсан захиалга өгөхийг хүсвэл ЭНД дараарай.
Харин 4K Ultra HD, Blu-ray, DVD форматаар 7-р сарын 8-аас онлайн болон биетээр худалдаанд гарах юм.

Сонирхуулахад, “Sinners” кино нь найруулагч Райн Куглер, жүжигчин Майкл Б.Жордан нарын тав дахь удаагийн хамтрал юм. Тэд өмнө нь “Fruitvale Station”, “Creed”, “Black Panther” болон “Black Panther: Wakanda Forever” гэсэн дөрвөн кинонд хамтран ажиллаж байжээ.